Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 208

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Найрамдалын 9-1 тоотод оршин суух Лувсан-Эрдэнэ Намсрайн Бямбасүрэнгийн /РД: ДР66041900/ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Н.Бямбасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Лувсан-Эрдэнэ овогтой Намсрайн Бямбасүрэн нь 1966 оны 04 сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн. 1983 оны 01 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31 хүртэл Эрдэнэ сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж, 1986 оны 03 сараас Эрдэнэ сумын захиргаа аж ахуйд үйлчлэгч хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн цалингийн тодорхойлолт, тушаал байхгүй болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Би 1982 онд наймдугаар ангиа төгсөөд 1983 онд эмнэлэгт асрагчаар ажилласан. Манай эцэг, эх намайг нэгдүгээр ангиад байхад нас барсан. Манай ах, эгч хоёр нэг нь эмч мэргэжлээр, нөгөөх нь Алтанбулагт суралцаж байгаад төгсөж ирсэн. Тухайн үед манай авга эгч эмнэлэгт ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжээд намайг өөрийнхөө ажилд оруулж өгч байсан. Тэгээд 1986 онд эргээд авга эгч шилжиж ирсэн. Тэр үед нэгдэлд орон тоо гарсан гээд намайг нэгдлийн зарлага, цэвэрлэгчээр ажилд авч ажиллууласан. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983-1985 оны 12 сар дуустал Эрдэнэ сумын хүн эмнэлгийн асрагчаар, 1986 оны 03 сараас 1989 оны 12 сарын 30 дуустал Эрдэнэ сумын захиргаа аж ахуйд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Н.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Бямбасүрэн нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар, 1986 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Захиргаа аж ахуйд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Н.Бямбасүрэн нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар, 1986 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Захиргаа аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 719 дугаартай лавлагаа, мөн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 238 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай лавлагаа, Хүний их эмчийн салбарын цалингийн тооцооны хүснэгт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3/107 дугаар лавлагаа, Захиргааны цалингийн тооцооны хүснэгт, 
Гэрч Б.Буяндэлгэрийн “...Н.Бямбасүрэн хүн эмнэлэгт 1983-1985 он хүртэл Нарангэрэл гэж асрагчийн оронд ажиллаж байсан. Сарыг нь санахгүй байна. Тухайн үеийн гэрэл зураг байдаггүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Н.Бямбасүрэнг 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар, 1986 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Захиргаа аж ахуйд үйлчлэгчээр /цэвэрлэгч/ ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Лувсан-Эрдэнэ Намсрайн Бямбасүрэнг 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар, 1986 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Захиргаа аж ахуйд үйлчлэгчээр /цэвэрлэгч/ ажиллаж байсан байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ