Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 250

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багт оршин суух Хундага овгийн Сундуйн Гончигдоржийн /РД: ДМ59030811/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч С.Гончигдорж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Хундага овогтой Сундуйн Гончигдорж нь 1959 оны 03 сарын 08-ны Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн. 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Төгрөг бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд миний 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 08 сарын 31-нийг дуустал Цогт сумын Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31 хүртэл Цогт сумын Төгрөг бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
С.Гончигдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч С.Гончигдорж нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Төгрөг, Рашаант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
С.Гончигдорж нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Төгрөг, Рашаант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 391 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд С.Гончигдоржийг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Төгрөг, Рашаант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хундага овгийн Сундуйн Гончигдоржийг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчин, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Төгрөг, Рашаант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Гончигдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ