Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 264

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух Бага өөлд овгийн Дамбын Энхжаргалын /РД: ДП66070307/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дамбын Энхжаргал 1966 оны 07 сарын 03-нд Говь-Алтай аймаг, Жаргалан сумын Хүнхэрт төрсөн. 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 25-ныг дуустал Шарга сумын Улаан туг багт мал эмнэлэгт санитарчаар ажиллаж байгаад 1986 оны 09 сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 25-ны өдрийг дуустал санитарчаар, 1986 оны 09 сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Архиваас авсан лавлагаанд миний санитарчаар ажиллаж байсан баримт гарч ирээгүй байна. Иймд лавлагаанд байгаа хугацаагаар буюу 1984 оны 01 сараас 1985 оны 02 сарыг дуустал, 1987 оны 01 сараас 1991 оны 10 сарыг дуустал хугацаанд Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаантуг бригадад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаантуг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Д.Энхжаргал нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаантуг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд Д.Энхжаргалыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаантуг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 518472 дугаартай бат илэрхийлэхийг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн боловч уг баримтын овог нэр, оныг засварласан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бага өөлд овгийн Дамбын Энхжаргалыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаантуг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ