Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 267

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт оршин суух Малчин овгийн Зундуйн Чулуундүгэрийн /РД: ДК56090218/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч З.Чулуундүгэр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэл Чацран багийн хэвлэлийн төлөөлөгчөөр 1986 оны 01 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сар хүртэл, 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй орхигдсон байгаад архивын лавлагаа авсан. Одоо 60 нас хүрч тэтгэвэрт гарах болсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
З.Чулуундүгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч З.Чулуундүгэр нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
З.Чулуундүгэр нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 270 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд З.Чулуундүгэрийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Малчин овгийн Зундуйн Чулуундүгэрийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Чулуундүгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ