Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 270

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Мөрөн гудамж 2-17 тоотод оршин суух Бортолгой овгийн Батчойжилын Цэрэнсодномын /РД: ДЮ60121273/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэнсодном, гэрч Ш.Ившинноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Цэрэнсодном нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1960 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. 1980 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд Дархан хот дахь Барилгын техникум төгсөж ирээд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг дахь барилга захиалагчийн товчоонд хяналтын техникчээр томилогдон 1988 оны 04 дүгээр сарыг хүртэл ажилласан. 1988 оны 04 дүгээр сараас эхлэн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд барилгын техникчээр томилогдон 1991 оны 09 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан болно. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн Говь-Алтай аймгийн барилга захиалагчийн товчоонд, мөн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Цэрэнсодномын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Цэрэнсодном нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь Барилга захиалагчийн товчоонд хяналтын техникчээр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Б.Цэрэнсодном нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь Барилга захиалагчийн товчоонд хяналтын техникчээр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай “Комисс томилох тухай” захирамж, мөн хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Комисс байгуулах тухай” захирамж, мөн хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаартай “Жижүүр ажиллуулах тухай” захирамж, 
Гэрч Ш.Ившинноровын “...Би Барилга захиалагчийн товчоонд 1976-1990 онд нягтлан бодогчоор ажилласан. Б.Цэрэнсодном барилгын техникчээр ажилладаг байсан. Техникч нар хөдөө аж ахуйн барилга хариуцаж байсан. Уст цэг, услалтын системийг хүлээж авдаг, түүнтэй холбогдолтой төсөв орчуулдаг байсан. Усны инженер Оюунгэрэл гэж байдаг байсан. Түүний удирдлаган дор ажилладаг байсан. Тасралтгүй ажилласан.  1988 оны 04 сард ажлаасаа гараад шууд Дэлгэр сум руу явсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Б.Цэрэнсодномыг 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь Барилга захиалагчийн товчоонд хяналтын техникчээр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бортолгой овгийн Батчойжилын Цэрэнсодномыг 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь Барилга захиалагчийн товчоонд хяналтын техникчээр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн захиргаа аж ахуйд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Цэрэнсодномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ