Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 324

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг 6-2 тоотод оршин суух Шарнууд овогт Дэлгэрбямбын Цэгмэдийн “Ц.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Цэгмэд шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний нөхөр Ц.Жаргалсайхан нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бат-Өндөр” ББХК-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Ц.Жаргалсайхан нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан ба охин Ж.Уянгаад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийгдээгүй гээд улсад ажилласан жил нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд Ц.Жаргалсайханыг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Жаргалсайхан нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бат-Өндөр” ББХК-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай архивын лавлагаа, Ц.Жаргалсайханы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай тушаал,гэрч Д.Батсуурь, П.Бямбадорж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Цэгмэд өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                           ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Цэрэнтүндэвийн Жаргалсайханыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бат-Өндөр” ББХК-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Монгол Улсын Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчД.Цэгмэд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                           

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА