Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 340

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Амаржаргалд холбогдох, 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Ц.Амаржаргалаас 180,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хариуцагч Ц.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 180,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням нь төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 303 хоногийн алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Амаржаргалд холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл120,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 303 хоногийн алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Б.МАРИНА