Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 467

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, ОС64100407 регистртэй, Булгадар овогт Авилхааны Оюуны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 16 настайгаасаа буюу 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1992 оны 12 дугаар сарыг дуустал нормчноор, 1993 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Шинэс” ХК-ийн зүсмэлийн цехэд 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан. 1994 оноос 2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан юм. Иймд миний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр, “Шинэс” ХК-ийн зүсмэлийн цехэд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч А.Оюун нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын дуустал нормчноор, “Шинэс” ХК-нд 1993 оны 1 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр А.Оюунд нээсэн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  

2. Увс аймгийн Модны үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 140 тоот “Шагнах тухай” тушаалын хавсралтын 2-рт А.Оюуныг 5 м жигүүнээр шагнасан талаар бичжээ,

3. А.Оюунд 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Авилхааны Оюуны Увс аймгийн Модны үйлдвэрт 192 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаа /“Шинэс” ХК нь 1993 онд Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж шимтгэл төлж байсан/,   

6. Гэрч Э.Туяагийн шүүхэд өгсөн: “Би 1984 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор 1992 он хүртэл ажиллаад, “Шинэс” ХК болоход үргэлжлүүлэн 1996 он хүртэл ажилласан юм. Намайг 1984 онд Модны үйлдвэрт ажилд ороход А.Оюун модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж байгаад 1993 онд цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Түүний нөхөр Цэвээндорж нь мөн манай байгуулагын зүсмэлийн цехэд хөрөөчнөөр ажиллаж байлаа. Тухайн үед Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-ийн даргаар И.Шархүү, Ж.Цэрэндорж нар ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ж.Жавзанхорлоогийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор 1992 он хүртэл ажиллаад, “Шинэс” ХК болоход үргэлжлүүлэн 1995 он хүртэл ажилласан юм. А.Оюун нь 1983 оноос эхлэн манай зүсмэлийн цехэд нормчноор ажилд орж 1993 он хүртэл ажилласан юм.  А.Оюун нь ажилдаа их идэвх, зүтгэлтэй байсан бөгөөд олон шагнал урамшуулал авч байсан юм. Тухайн үед Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-ийн даргаар И.Шархүү, Ж.Цэрэндорж нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

8. Гэрч Э.Туяа, Ж.Жавзанхорлоо Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон “Шинэс” ХК-нд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч А.Оюун нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын дуустал нормчноор, “Шинэс” ХК-нд 1993 оны 1 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь А.Оюунд нээсэн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Модны үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 140 тоот “Шагнах тухай” тушаал, А.Оюунд 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Авилхааны Оюуны Увс аймгийн Модны үйлдвэрт 192 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Э.Туяа, Ж.Жавзанхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

         Иймд нэхэмжлэгч А.Оюуны Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын дуустал 10 жил, 6 сар нормчноор, “Шинэс” ХК-нд 1993 оны 1 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 сар, 12 хоног нормчноор, нийт 10 жил, 9 сар, 12 хоног нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Авилхааны Оюуны Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын дуустал 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар нормчноор, “Шинэс” ХК-нд 1993 оны 1 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 /гурав/ сар, 12 /арван хоёр/ хоног нормчноор, нийт 10 /арав/ жил, 9 /ес/ сар, 12 /арван хоёр/ хоног нормчнооражиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч А.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР