Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 453

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Б.Мөнхзул би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Я.Эрдэнэбат, Г.Эрдэнэцэцэг нарт холбогдох “Зээлийн төлбөр 7.894.25704 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                                

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Я.Эрдэнэбат, Г.Эрдэнэцэцэг нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Баянхан хэрэглээний зээлийн төвөөс 2014 оны 11-р сарын 28-ны өдөр ЗГ/ХЗТЗХ/14/174 тоот зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгний цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.4.1-д заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1.259.989.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 782.193.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.416.97 төгрөг нийт 2.044.600 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч ньгэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 405 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөн. 

Иймд 2014 оны 11-р сарын 28-ны өдөр ЗГ/ХЗТЗХ/14/174 тоот зээлийн гэрээг цуцалж, 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлд-6.753.810.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт-1.089.419.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51.027.60 төгрөг нийт 7.894.257.04 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар хэсэг 4-121 тоотод оршин суух Толибо овогт Ядамын Эрдэнэбат /ТЛ-66071770/, Боржигон овогт Ганбаатарын Эрдэнэцэцэг /МЙ-76071003/ нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Ядам овогтой Эрдэнэбат, Ганбаатар овогтой Эрдэнэцэцэг бид нар Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 7.894.25704 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад тагалзах зүйлгүй. Улсын тэмдэгийн хураамжид 70.629 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Я.Эрдэнэбат, Г.Эрдэнэцэцэг нарт  холбогдуулан “Зээлийн төлбөр 7.894.257 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагч  нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.258 төгрөгний тал хувь болох 70.629 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 70.629 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Я.Эрдэнэбат, Г.Эрдэнэцэцэг нарт холбогдох “Зээлийн төлбөр 7.894.25704 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.258 төгрөгний тал хувь болох 70.629 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 70.629 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ