Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 437

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ч.Нэргүйд холбогдох “Баривчлах байрны төлбөр 67.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Нэргүй нь 2016 оны 05 дугар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаар шийдвэрээр Цагдаагийн газрын саатуулах байранд 20 хоног баривчлагдан, саатуулах байранд байрласаны 20 хоногийн зардал 67.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар манай байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ. 

              Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсгийн 106 тоотод оршин суух хаягтай, Бэсүүд овогт Чимэддоржийн Нэргүй /МЮ-61100478/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чимэддоржийн Нэргүй миний бие нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 67.000 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 09 сарын эхээр төлж барагдуулна гэжээ. 

 

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Ч.Нэргүйгээс “Баривчлах байрны төлбөр 67.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ч.Нэргүйд холбогдох “Баривчлах байрны төлбөр 67.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ