Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 440

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ч.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Гантөгсөд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард Б.Гантөгс эхнэр Б.Дэлгэрцэцэгийн хамт надаас 5 ширхэг галууны дэгдээхэй, 10 ширхэг тахианы дэгдээхэй аваад намар 0,5 тонн будаа өгнө гээд одоо хүртэл өгч чаддаггүй. Одооны буудай сангийн ханшаар 0,5 тонн будаа 150.000 төгрөг болж байгаа. Надад өгөх ёстой 150.000 төгрөг будааны мөнгийг миний Хаан банкны 5675544447 дансанд өгч тусална уу гэжээ. 

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 109 тоотод оршин суугч Сартуул овогт Батаагийн Гантөгс /МЮ-80022914/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батаа овогтой Гантөгс миний бие нь Ч.Даваасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна. Энэ тал дээр маргаан байхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Гантөгсөд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5150 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ч.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Гантөгсөд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2575 төгрөгийг, үлдэх 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ