Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 430

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би С.Сайнзаяагийн нэхэмжлэлтэй Х.Хишигсайханд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Сайнзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Хишигсайхан нь 2015 оны 10 дугаар сарын эхэнд намайг Төмөр замын курст оруулж өгөхөөр ярьж надаас бэлэн мөнгө 150.000 төгрөгийг өөрийн гараар авч, сургууль 2016 оны 01 дүгээр сарын дундаас эхлэнэ шүү гэж хэлээд одоог хүртэл сургуульд оруулаагүй, ярих болгонд одоо 7 хоногийн дараа хичээл эхлэнэ гэж хэлсээр байгаад өдийг хүргэсэн. Аргаа бараад мөнгөө авъя сургууль чинь бүтэхгүй юм байна гэхэд Х.Хишигсайхан нь би н.Тулга гэдэг багшид мөнгийг чинь өгсөн 2016 оны 02 дугаар сарын 17-нд хичээллэнэ хотод бэлэн байгаарай гэхэд нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хотод очиход хичээл хойшилсон санхүүжилт байхгүй гэж Х.Хишигсайхан хэлсэн. 

Энэ хугацаанаас хойш одоог хүртэл мөнгийг чинь эргүүлж өгнө гээд худал ярьж хүн залилж байна гэж үзээд Х.Хишигсайханыг би шүүхэд өгч өөрийн мөнгийг гаргуулж авна гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Миний мөнгө болох 150.000 төгрөгийг өөрөө олж өгнө гэж хэлсэн дуу хойлооны бичлэг нь миний утсан дээр бичлэг болгон хадгалсан байгаа. 

Иймд Х.Хишигсайханаас 150.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 2 дугаар хэсгийн 101 тоотод оршин суугч Хаян овогт Хишигтогтохын Хишигбаяр /МЮ-91052939/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Хишигсайхан миний бие нь С.Сайнзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Сайнзаяа нь хариуцагч Х.Хишигсайханаас “150.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Сайнзаяагийн нэхэмжлэлтэй Х.Хишигсайханд холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2575 төгрөгийг, үлдэх 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ