Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 443

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Б.Сэлэнгэмөрөнд холбогдох “3.427.837 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сэлэнгэмөрөн нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Вишнфанд Банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 10703349 тоот зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,2%-н хүүтэй зээлж авсан. Одоогийн байдлаар  нийт 3.427.837 төгрөгний төлбөртэй байна. Зээлдэгч Б.Сэлэнгэмөрөн нь үндсэн зээл 2.462.107 хүү нь 956.930 төгрөг, нотариатын төлбөр 8.800 төгрөг, нийт 3.427.837 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 028 тоотод оршин суугч Хар сүрэг овогт Батсуурийн Сэлэнгэмөрөн /ТЕ-72021063/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Сэлэнгэмөрөн миний бие нь Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагад 3.427.837 төгрөгний зээлийг төлөх ёстой тул тус байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийг шаардлагад заасан 3.427.837 төгрөгний үнийн дүн дээр маргаан байхгүй. Иймд энэхүү мөнгийг өөрийн кафены орлогоос 2 жилийн дотор төлж барагдуулна. Цаад талын хугацаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Б.Сэлэнгэмөрөнгөөс “3.427.837 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34900 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 34900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус 

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Б.Сэлэнгэмөрөнд холбогдох “3.427.837 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 34900 төгрөгийг, үлдэх 34900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ