Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 984

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00822/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сөүлийн гудамж, 6/2 Од плаза төвийн 406 тоотод байрлах МБ инжиниринг ХХК /утас: 322728/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, төвийн баг, төмөр замын 12-77 тоотод байрлах Цайдам-Ургац ХХК /захирал Б.Баярмөнх, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур хотхон, 4-1,2 тоотод оршин суух Шандас овгийн Баярсайханы Баярмөнх /РД: ТИ79082577, утас: 9540 9000/-д холбогдох

149,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МБ инжиниринг ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Цайдам-Ургац ХХК-иас 149,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Цайдам-Ургац ХХК-ийн захирал Б.Баярмөнхтэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах

Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МБ инжиниринг ХХК хариуцагч Цайдам-Ургац ХХК-иас 149,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Хариуцагч Цайдам-Ургац ХХК-ийн захирал Б.Баярмөнхтэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах

Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч МБ инжиниринг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Хариуцагч Цайдам-Ургац ХХК-ийн захирал Б.Баярмөнхтэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах

Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төлбөрийн даалгавар №2151 төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 904,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 452,100 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 452,100 төгрөгийг хариуцагч Цайдам-Ургац ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч МБ инжиниринг ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ