Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 985

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Хэргийн индекс:135/2016/01007/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 2 дугаар байр, 126 тоотод оршин суух Боржигин овгийн Биндэръяагийн Оюунцэцэг /РД: ТГ69092166, утас: 9937 4085/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох

18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4/2 дугаар байрны оршин суугч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэл болох 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь хариуцагч Дархан сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... Дархан-Уул аймгийн Дархан сумын 4/2 дугаар байрны оршин суугч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэл болох 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн хариуцагч Дархан сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ... Дархан-Уул аймгийн Дархан сумын 4/2 дугаар байрны оршин суугч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэл болох 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тушаал, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна ... гэжхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4068 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ