Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 987

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/01004/И

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг өөрийн байр Голомт банкны Дархан салбар /утас: 7037 7136/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 11 дүгээр байр 42 тоотод оршин суух Наран овгийн Оргодлын Мядагбадам /РД: ТК65022204, утас: 9939 9339/-д холбогдох

ЗГ 4315006770, ЗГ4315100728 тоот зээлийн гэрээний үүрэг 6,846,290.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Оргодол овогтой Мядагбадам миний бие нь тус Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Зээлийг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, хугацаа хэтэрсэн зээл болох 1,763,000 төгрөгийг 6.30-нд төлж үлдсэн зээлийг хэвийн графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар нь хариуцагч О.Мядагбадамд холбогдуулан ЗГ 4315006770, ЗГ4315100728 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6,846,290.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэх эрхийн дагуу ... Оргодол овогтой Мядагбадам миний бие нь тус Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Зээлийг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, хугацаа хэтэрсэн зээл болох 1,763,000 төгрөгийг 6.30-нд төлж үлдсэн зээлийг хэвийн графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж хэрэгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг/, хариуцагч О.Мядагбадам нар нь ... Оргодол овогтой Мядагбадам миний бие нь тус Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Зээлийг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, хугацаа хэтэрсэн зээл болох 1,763,000 төгрөгийг 6.30-нд төлж үлдсэн зээлийг хэвийн графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банк 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 124,490 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 62,245 төгрөгийг, хариуцагч О.Мядагбадамаас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 62,245 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Дархан дахь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ