Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1003

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00898/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Лаки Март төв дотор байрлах Гэгээн өндөр гүмсэд ХХК /РД: 5385547, утас: 9818 6020, 7000 7500/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, тосгоны 11-11тоотод оршин суух Тогоруутан овгийн Долгорсүрэнгийн Лхагвасүрэн /РД: МА78081612, утас: 9545 5492/-д холбогдох

987,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... 987,799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гэгээн ндөр гүмсэд ХХК нь хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдуулан 987,799 төгрөг гаргуулахаарнэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдуулан 987,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно ... гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 28,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 28,260 төгрөгийн 50 хувь болох14,130 төгрөгийг төрийн сангийн орлогоос, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,130 төгрөгийг хариуцагч Д.Лхагвасүрэнгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ