Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1035

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01007/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс /утас: 7037 5002/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/3 дугаар байр, 30 тоотод байрлах Тулах цэг констракшн ХХК /захирал Ц.Мөнхбаяр утас: 9901 2365/-д холбогдох

... тайлангаар ногдуулсан нийт 5,653,013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... тайлангаар ногдуулсан нийт 5,653,013 төгрөгийг татварын өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компани 2016 онд ажил гүйцэтгэж 2015 оны НӨАТ-ын өрийг барагдуулж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч эдийн засгийн хямрал, барилгын салбар бүхэлдээ зогсонги байсны улмаас өдий хүртэл ажил гүйцэтгээгүй байна.

Иймд бид НӨАТ-ын өрийг 2016 оны 09 сарын 31 хугацаанд барагдуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийг хохиролгүй болгож өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Тулах цэг констракшин ХХК-д холбогдуулан тайлангаар ногдуулсан нийт 5,653,013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу түүний ... Манай компани 2016 онд ажил гүйцэтгэж 2015 оны НӨАТ-ын өрийг барагдуулж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч эдийн засгийн хямрал, барилгын салбар бүхэлдээ зогсонги байсны улмаас өдий хүртэл ажил гүйцэтгээгүй байна.

Иймд бид НӨАТ-ын өрийг 2016 оны 09 сарын 31 хугацаанд барагдуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийг хохиролгүй болгож өгнө ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тулхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хариуцагч Тулах цэг констракшн ХХК-д холбогдуулан тайлангаар ногдуулсан нийт 5,653,013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ... Манай компани 2016 онд ажил гүйцэтгэж 2015 оны НӨАТ-ын өрийг барагдуулж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч эдийн засгийн хямрал, барилгын салбар бүхэлдээ зогсонги байсны улмаас өдий хүртэл ажил гүйцэтгээгүй байна.

Иймд бид НӨАТ-ын өрийг 2016 оны 09 сарын 31 хугацаанд барагдуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийг хохиролгүй болгож өгнө ... гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4158 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Тулах цэг констракшн ХХК-иас тэмдэгтийн хураамж 52,699 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ