Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1033

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00892/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 14 дүгээр байр 50 тоотод оршин суух Сонгоол овгийн Балжиннямын Сэлэнгэ /РД: ЦГ67042607, утас 9937 9634/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5/63 75 тоотод оршин суух Хонгороочин овгийн Наранцогтын Ганзориг /РД: ТЗ89092079, утас: 9900 4143/-т холбогдох

2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Н.Ганзоригт холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагч Н.Ганзориг бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир би нийт нэхэмжилсэн 2,750,000 төгрөгийн 1,250,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагч Н.Ганзориг би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Н.Ганзориг би 1,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь хариуцагч Н.Ганзоригоос 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Н.Ганзоригт холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагч Н.Ганзориг бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир би нийт нэхэмжилсэн 2,750,000 төгрөгийн 1,250,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагч Н.Ганзориг би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Н.Ганзориг би 1,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Н.Ганзоригт холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагч Н.Ганзориг бид дараах байдлаархарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир би нийт нэхэмжилсэн 2,750,000 төгрөгийн 1,250,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагч Н.Ганзориг би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Н.Ганзориг би 1,500,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн 2016 оны05 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 58,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвэр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 29,475 төгрөгийг, хариуцагч Н.Ганзоригоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 29,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ