Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01024/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Ханжаргалант, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух У.У***/РД: ****, утас: ***/-ийн хүсэлттэй

Үрчилэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Миний ээж болох У*** нь 1992 онд Оросын холбооны улс уру яваад ор сураггүй алга болсон тул өвөө эмээ дээрээ өссөн. Өвөө намайг үрчлэн авсан тул Д.У*** болсон. Улсын бүртгэл дээр У.У***гэж овог зөрсөн учраас одоог хүртэл иргэний үнэмлэхээ авч чадаагүй байна. Иймд үүрчлэлтийг хүчингүй болгож, Д.У***биш У.У***болгож өгнө үү.

Одоо иргэний үнэмлэх авах гэж байгаа. Өмнө нь авах гэсэн боловч бичиг баримтын зөрчлөөс болоод ав чадаагүй.

Өвөө 1998 онд нас барсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч У.У*** үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн У.У*** нь У***ийн гэр бүлд төрсөн бөгөөд 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөнийг 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж, Г-2397 тоот төрсний гэрчилгээ олгосон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ... Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр авах атал үрчлэн авч байгаа хүүхдийг төрсөн хүүхэд адил бүртгэсэн нь буруу байна.

Иймд 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн У.У***ийг Н.Д***ийн төрсөн хүүхэд гэж бүртгэсэн үрчлэлтийгхүчингүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, болгон 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн У.У***ийг Н.Д***ид үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн Төрийн банк 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ