Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01017/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух Т.М*** /РД: ***, утас: ***/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, ** байрны ** оршин суух Б.Б***/РД: ***, утас: **/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э***ын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М***, хариуцагч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогтнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр Б.Б***тэй 2004 онд танилцаж 2009 онд гэр бүл болсон. 2009 онд охин Б.Э*** төрсөн. Одоо хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлэт цуцлуулах хүсэлтэй байна. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.М***гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Охиноо ээжийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно. Охиноо насанд хүртэл хүүхдийн тэтгэмжийг өгөх болно. Гэрлэлт цуцлуулахад ямар нэгэн асуудалгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М*** нь хариуцагч Б.Б***д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э***ын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид 2004 онд танилцан гэр бүл болон , 2009 оноос хамтран амьдарч, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчдийн тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн хамтран амьдарч байсан байна.

Нэхэмжлэгч Т.М*** нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... Одоо хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлэт цуцлуулах хүсэлтэй байна. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна ... гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Б*** ... Бид тусдаа амьдраад 5 жил болж байна ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байгаа болно.

Нэхэмжлэгч Т.М***, хариуцагч Б.Б*** нар буюу гэрлэгчид нь 2009 оноос хамтран амьдарч 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн амьдарч байсан хэдий ч 2011 оноос тусдаа амьдарч байгаагаас бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, оршин суугаа газраа төлөвлөх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, байх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх, цаашид гэр бүлийн хамтын амьдарлыг хэвийн үргэлжүүлэх боломжгүй байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Э*** төрсөн гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эх Т.М*** асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож, эцэг Б.Б*** хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байгаа тул хүүхдийн нас, өсөж байгаа орчинг харгалзан эх Т.М***гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.Б***, эх Т.М*** нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар... тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э***д эцэг Б.Б***гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул Б.Б***гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 д зааснаар Т.М*** /РД: ****/, Б.Б***/РД: ****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э***ыг эх Б.Д*** асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э***д эцэг Г.М*** тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн Голомт банк төрийн сан, 190000941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б***гээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М***д олгож, хариуцагч Б.Б***гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсаны бүртгэлд бүртгүүлж болохыгдурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ