Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00935/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг ** дугаар гудамж ** тоотод оршин суух Э.Г*** /РД: ****, утас: **/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** тоотод оршин суух Ч.Д***/РД: ****, утас: ***/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн маргаан шийдвэрлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г***, хариуцагч Ч.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь эхнэр Ц.Д*** 2004 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтран амьдралын хугацаанд охин Н*** 2010 оны 6 дугаар сарын 18-нд төрсөн. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн хэрүүл маргаан байнга гардаг болсон. Би өөрөө ээлжийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. 2015 оны 11 дүгээр сард ажилд явах ёстой байсан боловч ажил цуцлагдсан тул буцаж гэртээ орж ирэн Ц.Д***ын утсаар хүн рүү залгах гэж авахад өөр эрэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой чатууд байсныг олж үзсэн. Тэр өдрөөс хойш гэртээ дахин очоогүй. Би төрөлхийн цочмог ууртай, намайг хууран мэхлэхийг нь уучилж чадахгүй, цаашид хамт амьдрах цуг байх боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. Насанд хүрээгүй 1 хүүхдээ Ц.Д***ын асрамжинд өгнө. Бидний хооронд ярилцаж тохиролцсоны дагуу хамтран эзэмшиж байгаа орон сууцуудыг Ц.Д***, охин Н*** нарын нэр дээр шилжүүлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Г*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ч.Д***тай 2006 оноос хойш танилцан хамтран амьдарч байна. Би Төмөр замд ажилладаг юм. Хамтын амьдралын явцад бидний дундаас 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Н***төрсөн. Тухайн үед ажилаас дуудагдаад Эрдэнэт явахаар болоход тэр ажил нь хойшилсон. Ингээд гэртээ ирэхэд Ч.Д***ын утас ширээн дээр ил байсан. Би Ч.Д***ын утсыг нэг их оролдоод байдаггүй. Санаадгүй аваад харахад нэг хүнтэй санаад байна, үнсье гэх зэргээр харилцсан байсан. Тийм болохоор нь би охиноо аваад сална гээд ахындаа очсон. Урд бидний дунд үл ойлголцох байдлууд гардаг байсан. Тэгэхдээ би хэзээ ч архи ууж агсам согтуу тавьж байгаагүй. Ингээд 2015 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Одоо амьдарч байгаа Төмөр замд байх байраа охиныхоо нэр дээр шилжүүлэн өгнө. Мөн анх байраа авахдаа хадам аавын байрыг барьцаанд тавьж банкнаас зээл аван байраа авсан. Одоо банкинд өртэй. Тэрхүү өрийг нь би төлж барагдуулах болно. Хүүхдийн асрамжийн хувьд эхийнх нь асрамжинд үлээх саналтай байгаа. Тэтгэлгийн хувьд байнга өгөөд байж чадахгүй байж магадгүй учраас байраа охиныхоо нэр дээр шилжүүлээд банкны төлбөрөө өөрөө төлөөд явна гэж бодож байна. Хамгийн гол нь Ч.Д*** ажилгүй байгаа учраас би гудманд хөөгөөд гаргачихаж чадахгүй. Тийм болохоор байраа охиныхоо нэр дээр шилжүүлж байгаа юм гэв.

Хариуцагч Ч.Д*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ц.Д*** нь Э.Г***тэй 2006 оноос гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа түүний 2 хүүхдийг төрүүлсэн бөгөөд эхнэр хүний журам алдаж, итгэл эвдэж гэр бүлийн ариун нандин харилцаандаа сэв суулгасан удаа үгүй. Гэвч Э.Г*** нь өөрөө салах хүсэлтэй байгаа бөгөөд 2015.12.03-ны өдрөөс Н.Э*** гэгчтэй хамтран амьдарч байгаа бөгөөд ээлж дарааллан намайг хэл үгээр доромжилж мессеж бичиж, бүр цаашлаад Э***нь сүрдүүлж, Гансүх 2014.01.07-ны өдөр төрөөд 7 хоногийн дараа нас барсан хүү О.Ч***тын нас барсан шалтгаанд буруутгаж удаа дараа сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж байна. Гансүхтэй амьдрах хугацаанд архи их ууж, улмаар удаа дараа миний биед их бага хэмжээний гэмтэл учруулж байсан. Мөн агсам тавьж гэрийнхээ эд хогшилыг эвдэх, том өрөөндөө шээх зэргээр зүй бус үйлдэл гаргаж байдаг нь хамтран амьдрахад хүнд, хэцүү байдаг. Эдгээр байдлаас нь бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа тул цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүйд хүрч байна.

Э.Г***ийн нэхэмжлэлд дурдагдсан байруудын талаар тайлбар гаргах нь :

1.    Дархан сумын Хуучин хороолллын ** тоот 1 өрөө орон сууцыг 2011 оны 11 дүгээр сард өөрийн эцэг Ч.Ч*** байрыг зээл авч байр авах зорилгоор худалдан авсан бөгөөд энэ байр нь Э.Г*** болоод Ч.Д*** нарын хэнийх нь ч өмч биш тул зээл төлөгдөж дууссаны дараа миний аав Ч*** хүлээлгэн өгөх ёстой.

2.    Хуучин хорооллын ** тоот 1 өрөө орон сууцны зээлээр худалдаж авсан **-р багийн ***-р хороолол ** тоот 2 өрөө бракыг охин Н***д шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэл дурьдсан бол татгалзах зүйлгүй.

3.    Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

4.    **-р багийн **-р хорооллын ***тоот 1 өрөө брак байрыг шүүх хурлаас өмнө охин

Г.Н***д шилжүүлэн өгөхөөр дурьдсаны дагуу шилжүүлэн өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Д*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2006 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид нэг охинтой. Одоо охин Г.Н***минь 6 настай. Э.Г*** нь би гэртээ тайван амьдарч чадахгүй байна. Гэртээ ч хоол идэж чадахгүй байна гэдэг байсан үүнд нь би гомдсон. 2015 оны намар утсаар харилцсан гээд байгаа зүйл нь Э.Г***ийн бодож байгаа шиг зүйл болоогүй гэдгийг нь хэлсэн боловч надад итгээгүй намайг доромжилсон. Тухайн үед охиноо аваад тайван байж байгаад ирэх байх гэж бодоод охин нөхөр 2-оо явуулсан. Ингээд явсных нь дараа 20 хоногийн дараа охиноо санаад залгахад, яах гэж залгаад гай болоод байгаа юм. Би охиндоо өөр ээж олоод өгчихсөн гэж байсан. Үнэхээр намайг хуурж байгаагүй бол 20 хоногийн дотор өөр хүнтэй болохгүй байсан шүү дээ. Тусдаа амьдарсан цагаас хойш тэр хүүхэнтэйгээ байр түрээслэж амьдарч байгаа. Тусдаа амьдарсан цагаас хойш хүүхдэдээ ч анхаарал бага хандуулдаг байсан. Ажил дээрээ байх үедээ л утсаар ярьдаг. Нөгөө хүүхэнтэйгээ байх үедээ утсаар ярьдаггүй. Өөр хүүхэнтэй амьдарч байгаа хүнийг царай алдаж гуйхгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Охиноо өөрийн асрамжидаа авна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд байраа охиныхоо нэр дээр шилжүүлсэн байгаа. Одоо амьдарч байгаа байр аа хамтран амьдарсан цагаас хойш авсан байр юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчид 2004 оны 10 дугаар сарын ***-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчдийн тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн 2015 оныг хүртэл хамтран амьдарч байсан байна.

Нэхэмжлэгч Э.Г*** нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... Би Ч.Д***ын утсыг нэг их оролдоод байдаггүй. Санаадгүй аваад харахад нэг хүнтэй санаад байна, үнсье гэх зэргээр харилцсан байсан. Тийм болохоор нь би охиноо аваад сална гээд ахындаа очсон ... гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Ч.Д*** нь ... 2015.12.03-ны өдрөөс Н.Э***гэгчтэй хамтран амьдарч байгаа ... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Н*** төрсөн бөгөөд энэ хугацаанд эцэг Э.Г*** хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан бөгөөд охин Г.Н***д цаашид шаардагдах асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэгт эх Ч.Д***ын оролцоо шаардлагатайг болон хүүхдийн нас, өсөж байгаа орчин, талуудын саналыг харгалзан эх Ч.Д***ын асрамжинд үлдээн шийдвэрлэв.

Г.Н***-ийн эцэг Э.Г*** мөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т ... хүүхэд эцгийн нэрийг авна ... гэж хуульчилсны дагуу Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд эцэг Э.Г***ээр овоглон төрсний гэрчилгээ авсан, хариуцагч энэ талаар маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эх Ч.Д*** , эцэг Э.Г*** нар нь асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан ... хүүхдийг амьдрах орон байр бусад шаардлагатай зүйлээр ... хангах үүрэгтэй тул хүүхдийн эрх ашигийг харгалзан үзэж охин Г.Нандин-Эрдэнийг эцэг Э.Г***ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул Э,Г*** нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх ба Дархан-Уул аймгийн Дархан сумын Хуучин хорооллын ***тоот 1 өрөө орон сууцны зээлээр худалдаж авсан **-р багийн ***-р хороолол ***тоот 2 өрөө брак байрын талаар талуудад маргаан байхгүй, нэхэмжлэгч тус үл хөдлөх хөрөнгийг Ч.Д***, охин Г.Н***өмчлөлд шилжүүлэх хүсэлтэй байгаа боловч энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, талууд харилцан тохролцох эрх нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б*** овгийн Э.Г***/ РД: ***/, Б*** Ц.Д*** /РД: ****/ нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Н***эх Ч.Д***ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Н***эцэг Э.Г***ээр тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр хуулийн 129.6-д зааснаар Хуучин хорооллын ***тоот 1 өрөө орон сууцны зээлээр худалдаж авсан **-р багийн ***-р хороолол ***тоот 2 өрөө бракыг Ч.Д***, Г.Н*** нарын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэжмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Г***ийн Төрийн банк, төрийн сан, *** тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Д***аас70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэгч Э.Г***ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Болормаад даалгасугай.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ