Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг Төмөр замын 1-1 тоотод оршин суух Түмэн овогт Түмэндэмбэрэлийн Төгсбаяр /ЙР86092809, yтас: 99703960, 96438386/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Хилийн 1-11 тоотод оршин суух Иөншөөбүү овогт Энхболдын Мөнхчимэг /ЖЯ89051706, yтас: 89052774, 80939299/-д холбогдох,

“806,000 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Төгсбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Төгсбаяр миний бие нь Google интернэт, Гоймондоо түргэн хоолны газар ажиллуулдаг Энхболдын Мөнхчимэгт 600,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 50 хоногийн  хугацаагаар өдрийн 4,000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлсэн одоо болтол өгөөгүй. Зээлийн хүүд 7 дугаар сарын 09-нд 150,000 төгрөг бэлнээр, 07 дугаар сарын 27-нд 40,000 төгрөг дансаар төлөөд хүүний 10,000 төгрөг үндсэн зээлээ одоо болтол төлөөгүй байгаа тул зээлийн хүүд 206,000 төгрөг нийт зээлтэйгээ 806,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Мөнхчимэгт холбогдуулан 806,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 27 хоногийн хүүгээ андуурч 28 хоногоор тооцон хүү алданги нэхэмжилсэн байна. Иймд илүү тооцсон 1 хоногийн хүү алданги болох 7,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Э.Мөнхчимэгийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Мөнхчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Төгсбаярын гаргасан 799,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 799,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Т.Төгсбаяр нь хариуцагч Э.Мөнхчимэгт холбогдуулан 806,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 7,000 төгрөгийг хасч 799,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Т.Төгсбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,894 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 799,000 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 11,863 төгрөгийг, төрийн сангаас 11,863 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Төгсбаярын нэхэмжлэлийн шаардлага 799,000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхчимэг нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн  23,726 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 11,863 төгрөг, хариуцагч Э.Мөнхчимэгээс 11,863 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбаярт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ