Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 339

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багт оршин суух Боржгин овогт Р. Б-н нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багт оршин суух Далантай овогт П. Ц-д холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч Р.Б, хариуцагч П.Ц  нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Р.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Ц 2004 онд танилцаж, 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д-г төрүүлсэн. Бид 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэвч бид хоёрын сэтгэл санаа нийлэхгүй, зан харьцаа таарамжгүй байсны улмаас хэрүүл маргаан үүсч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёулаа ярилцан тохирч 2007 оноос тусдаа амьдрах болсон. Бид хүүгийн хамт П.Ц-с 9 жил тусдаа амьдарч байгаад 2015 онд Г.Б гэдэг хүнтэй хамт өнөөг хүртэл хамт амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүдээ тэтгэлэг гаргуулахгүй. Эвлэрэх боломжгүй гэв.

              Хариуцагч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд Р.Б танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д төрсөн. 2007 оноос хоорондоо таарахгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Д-г ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна  гэв.

           Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Бнь П.Ц холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч Р.Ба-н хариуцагч П.Ц нар нь 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д-г төрүүлсэн болох нь хүү Б.Д-н 0036526/27 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 0030791/32 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. Гэрлэгчид 2007 оноос тусдаа амьдарч байгаа зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул зохигчдын гэрлэлтийг цуцлаж эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, хүүхдийн насны байдал зэргийг харгалзан хүү Б.Д-г эх Р.Б-н асрамжинд үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч хариуцагч нар эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдав. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:

                   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржгин овогт Р. Б, Далантай овогт П. Ц нарын гэрлэлтийг цуцалсугай. 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д-г эх Р.Б-н асрамжинд үлдээсүгэй. 

          3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                     

                

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА