Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 318

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09-р сарын 01                    Дугаар   318                                         Баруун-Урт               

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Баруун цэргийн анги” гудамжний 0 тоотод оршин суух, /РД:ЛЛ62060276, утасны дугаар 99517857, 99938095/, Лувсан зайсан овогт Мажигийн Батсайханы нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Боловсрол” хорооллын 14-12 тоотод оршин суух, /РД:ЛЮ84092574, утасны дугаар 88460517/, Шартайж овогт Ганхуягийн Батхуягт холбогдох 

 

“Машины үнийн үлдэгдэл 300 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Лувсан зайсан овогт Мажигийн Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мажиг овогтой Батсайхан би Ганхуяг овогтой Батхуягтай 2015 оны 08 дугаар сард 2015 оны 09 дүгээр сард мөнгийг нь бүрэн төлж дуусгана гэсэн тохиролцоотой 1 000 000 төгрөгөнд суудлын машин зарсан юм. Удаа дараа нэхэл дагал болж байж 700 000 төгрөгөө өгсөн. Одоо болтол 300 000 төгрөгөө өгөхгүй байгаа тул Батхуягаас 300 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шартайж овогт Ганхуягийн Батхуяг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Ганхуяг овогтой Батхуяг нь машин авсан нь үнэн болно. Үүнээс 300 000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Үүнийг 09 дүгээр сард багтааж өгөх болно. Тайлбар гаргасан Батхуяг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Лувсан зайсан овогт Мажигийн Батсайхан нь хариуцагч Шартайж овогт Ганхуягийн Батхуягаас “Машины үнийн үлдэгдэл 300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9 650  төгрөгний тал хувь болох 4 825 төгрөгийг, үлдэх 4 825 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Батсайханд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Лувсан зайсан овогт Мажигийн Батсайханы нэхэмжилсэн машины үнийн үлдэгдэл 300 000 төгрөгийг хариуцагч Шартайж овогт Ганхуягийн Батхуяг нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9 650  төгрөгний тал хувь 4 825 төгрөгийг, үлдэх 4 825 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Батсайханд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ