Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 316

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09-р сарын 01                    Дугаар   316                           Баруун-Урт               

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Шанд” гэх газар нутаглах, /РД:ЛБ73062234, утасны дугаар 99949203/, Туваан овогт Намхайгийн Аваажигмэдийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Орлой”-н 7-5 тоотод оршин суух, /РД:ЛБ74022511, утасны дугаар 96301041/, Амбаа овогт Цэрэнпилийн Бат-Эрдэнэд холбогдох 

 

“30 төлөгний үнэ 2 400 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Туваан овогт Намхайгийн Аваажигмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Бат-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэг төлгийг     80 000 төгрөгөөр бодож 30 төлгийг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгнө гэж авсан. А.Бат-Эрдэнэ хугацаандаа мөнгөө төлөөгүй. Мөнгөө төлөхийг удаа дараа үргэлжлүүлэн шаардаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхсэн боловч одоо төлнө гэсээр төлөхгүй өдийг хүрлээ. Иймд А.Бат-Эрдэнээс 30 төлөг болох 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Амбаа овогт Цэрэнпилийн Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Намхай овогтой Аваажигмэдийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 30 төлөг авсан нь үнэн. Бололцоо болоогүй тул хугацаандаа төлж чадаагүй. 09 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 50 хувийг төлнө. Үлдсэн хувийг 10 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Цэрэнпил овогтой Бат-Эрдэнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Туваан овогт Намхайгийн Аваажигмэд нь хариуцагч Амбаа овогт Цэрэнпилийн Бат-Эрдэнээс 30 төлөгний үнэ буюу 2 400 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аваажигмэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 400 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 53 350  төгрөгний тал хувь болох 26 675 төгрөгийг, үлдэх 26 675 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Аваажигмэдэд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Туваан овогт Намхайгийн Аваажигмэдийн нэхэмжилсэн 30 төлөгний үнэ буюу 2 400 000 төгрөгийг хариуцагч Амбаа овогт Цэрэнпилийн Бат-Эрдэнэ нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аваажигмэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 400 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 53 350  төгрөгний тал хувь 26 675 төгрөгийг, үлдэх 26 675 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Аваажигмэдэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ