Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 241

 

Зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 139-р байр 35 тоотод оршин суух, Бэсүд овогт Даянсүрэнгийн Төгсжаргал /РД: ТИ72082504/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг, 117-7 тоотод оршин суух Борын тээхэн овогт Ойдовсүрэнгийн Энхцэцэгт /РД: РЮ70031802/ холбогдох 22,400,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч О.Энхцэцэг нар оролцов.                                             

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч  Д.Төгсжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд О.Энхцэцэгтэй харилцан тохиролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сум  1 дүгээр багт байрлах 117-р байрны 07 тоот 1 өрөө өөрийн өмчлөлийн байрыг 40 сая төгрөгөөр зарахаар болсон. Ингээд 16 сая төгрөгийн урьдчилгаа авсан үлдэгдэл 24 сая төгрөгийг авахдаа уг байрыг банкны  8 хувийн зээл хүүгээр тооцож 15 жилийн хугацаанд буюу 180 сарын хугацаанд  сар сард төлж дуусгахаар болсон. Ингээд О.Энхцэцэг нь 2015 оны 11-р сараас хойш сард өгөх мөнгөө өгөхгүй байгаа учраас төлбөрийн үлдэгдэл 22,400,000 төгрөгийг О.Энхцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Төгсжаргал нь О.Энхцэцэгт байраа худалдахаар хугацаатай гэрээ байгуулсан юм. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмээгүй, хасалгүйгээр эвлэрч байгаа юм. Хариуцагч маань анх байгуулсан гэрээний дагуу графикаар буюу 230,100 төгрөгөөр төлөөд явна, хэрвээ графикт орохгүй бол 3 сар хүлээгээд авсан, өгснөө буцааж, хохирлыг барагдуулна гэсэн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч О.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Төгсжаргалаас 2014 оны 3 сард орон сууцны зээлээр хоорондоо тохиролцон байр авсан юм. Би 2016 оны 2 сараас хойш огт төлөлт хийгээгүй байгаа юм. Учир нь компани маань ашиггүй болсон юм. Төлөөгүй байгаа хугацааны 6 сарын төлөлт 1,500,000 төгрөгийг 2016 оны 05 сарын 25-нд төлж дуусган, үлдэгдэл зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, сар бүрийн 20-нд 231,000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон. Миний төлсөн мөнгө үндсэн зээлийн 50%-д орж байгаа учир хоорондоо ярилцан тохиролцож эвлэрч гэрээ байгуулсан юм гэв.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ “Иргэн Даянсүрэнгийн Төгсжаргалаас Ойдовсамбуу овогтой Энхцэцэг миний бие нь 2014 оны 03-р сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117-р байр 07 тоот үл хөдлөх хөрөнгийн Ү-0713000092 тоот, гэрчилгээний 000147064 тоот дугаартай 1 өрөө орон сууцыг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тус байрны урьдчилгаанд 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг 2014 ондоо цувуулан өгсөн үлдэгдэл 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг 2014 оны 04-р сараас эхлэн хоорондоо тохиролцон сар бүрийн 20-нд 230,100 /хоёр зуун гучин мянга нэг зуун/ төгрөгийн төлөлт хийж /1 жилд төлөх хүүнд 8%-ийн хүүтэйгээр/ 15 жил буюу 180 сарын хугацаанд төлж дуусгахаар гэрээ байгуулсан.

Ингээд 2016 оны 01-р сарын 20-нд төлөлт хийж 02-р сарын 20-ны өдрийн дараах байдлаар 22,400,000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй

Талууд хэлэлцэн зөвшилцөж төлөлтийг 2016 оны 08-р сарын 20-ны өдөр хүргэснийг тус хугацааны төлбөрт хүү болон үндсэн төлбөрт 1,504,200 төгрөгийг 2016 оны 08-р сарын 24-ны өдөр төлнө.

2016 оны 08-р сарын 24-нд төлөлт хийсний дараа талууд хэлэлцэн тохиролцож үндсэн төлбөрт 21.833.417 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, уг төлбөрийг 1 жилийн 8%-ийн хүүг төлөх нөхцөлтэйгээр төлж дуусгах эвлэрлийн гэрээ байгуулав.

Ингээд 2016 оны 09-р сарын 20-ний өдрөөс эхэлж уг төлбөрийг төлөхдөө 230,100 төгрөгийг төлнө.Уг төлбөрийг төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд /хоног тутамд/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлнө.

Гэрээ ёсоор тохирсоноор 2014 оны 04 дүгаар сараас төлсөн  жилийн 8%-иар бодож хүүнд төлсөн төлбөр болон алдангид төлсөн төлбөр нь үндсэн төлөх төлбөрөөс хасагдахгүй.

Иргэн О.Энхцэцэг нь 2016 оны 09-р сарын 20-ны өдрөөс эхэлж заасан графикийн дагуу төлбөрийг төлөлгүй 3 сараас хэтрүүлсэн  тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно.

Хэрэв гэрээг ямар нэгэн шалтгаанаар хугацаанаас өмнө цуцлах шаардлага болох тохиолдолд 2014 оны 03-р сараас хойш Замын-Үүд сумын 1-р багт орших 117-р байрны 07-н тоотод суусан 1 /нэг/ сарын хугацааг 300,000 төгрөгөөр түрээсийн үнэнд тооцож хохирол төлбөрт суутган төлөхөөр гэрээ байгуулав.

Энэхүү гэрээ нь хоёр тал нас барах, ямар нэгэн шалтгаанаар давагдашгүй эрсдэл тохиолдоход өв залгамжлагч болон эрх хүлээн авагчид шилжинэ. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.Төгсжаргал нь хариуцагч О.Энхцэцэгт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Энхцэцэг нь нэхэмжлэгч Д.Төгсжаргалаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум  1 дүгээр багт байрлах 117-р байрны 07 тоот 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр 2014 онд худалдан авч, 16,000,000 төгрөгийг төлж барагдуулан үлдэх 24,000,000 төгрөгийг сар бүрийн 20-нд 230,100 төгрөгийг 8 хувийн хүүгээр тооцож, 15 жил буюу 180 сар бүр төлж барагдуулахаар тохирч гэрээ байгуулсан байх ба хариуцагч О.Энхцэцэг нь төлбөрөөс үлдэх 22,400,000 төгрөгийг  2015 оны 11-р сараас хойш төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхцэцэг нь 22,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, сар бүр 230,100 төгрөг төлөхөөр, түүнчлэн  талууд уг төлбөрийг төлөх хувиар дээр  “Талууд хэлэлцэн зөвшилцөж төлөлтийг 2016 оны 08-р сарын 20-ны өдөр хүргэснийг тус хугацааны төлбөрт хүү болон үндсэн төлбөрт 1,504,200 төгрөгийг 2016 оны 08-р сарын 24-ны өдөр төлнө. 2016 оны 08-р сарын 24-нд төлөлт хийсний дараа талууд хэлэлцэн тохиролцож үндсэн төлбөрт 21.833.417 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, уг төлбөрийг 1 жилийн 8%-ийн хүүг төлөх нөхцөлтэйгээр, төлж дуусгах эвлэрлийн гэрээ байгуулав” гэсэн агуулага бүхий гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Төгсжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Энхцэцэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 22,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 1,504,200 төгрөгийг 2016 оны 08-р сарын 24-ны өдөр, үлдэх  21.833.417 төгрөгийг 1 жилийн 8%-ийн хүү төлөх нөхцөлтэйгөөр, сар бүр 230,100 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 269,950 төгрөгийн 50 хувь болох 134,975  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 134,975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 134,975  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

ШҮҮГЧ  А.ЦЭРЭНХАНД