Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 343

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******т оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******т оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/, 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга М.Сугирсүрэн нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тэй 2012 оноос хамтран амьдарч байгаад 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр салаад явсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин Ургахнаран 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Одоо 4 настай. Иймд хариуцагч *******өөс охин Ж.Ургахнаранд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие *******тай гэр бүл болон хамтран амьдрах хугацаандаа байнгын хэрүүл, маргаантай байсан ба цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул 2015 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарч байна. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Ургахнаран төрсөн. Ж.Ургахнаран нь миний хүүхэд мөн. Хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах тайлбаргүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Салаад явснаас хойш хүүхэдтэйгээ уулзаагүй. Хүүхдийн эцэг нь ******* мөн. Хүүхэд одоо 4 настай. Хүүхдээ гарсан цагаас нь эхлэн ******* нь манайд амьдарч байгаад ажилд орсноос хойш түүний эцэг эх нь бүх цалинг нь хураагаад авчихдаг болохоор хүүхдээ тэр харж хандаж байгаагүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Ж.Ургахнарангийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2012 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин Ж.Ургахнаран төрсөн, эцэг нь ******* мөн  болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд ******* нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Ургахнаран тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******т  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Ургахнаранг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ