Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Хүрмэн сум, *******т оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны хүлээн аваад, 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.*******сүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” ХХК-нд 1990 оноос 1995 онд тэмээ маллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт тамга дарж баталгаажуулаагүйн улмаас ажилласан жилд орж тооцогдохгүй хохирох гээд байна. Иймд 1990 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******ийн Шороот гэх газарт компанийн тэмээ маллаж байсан.  Сүхбаатарын зам нэгдэл нь 1990 онд компани болж өөрчлөгдсөн юм тэр үед би үргэлжлүүлээд ажиллан 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад би компаниас гарсан. Би 1995 онд уг компанид ажиллаагүй юм. Би 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсанаа тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  Сүхбаатараын зам ХХК-нд тэмээчнээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин баригадад 1990 онд малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1990 оны 1-12 дугаар саруудад 134-1032 төгрөг, хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэл, Сүхбаатарын зам ХХК нь ажилчдын цалингийн сангаасаа 1991 онд 186314 төгрөг, 1992 онд 516221 төгрөг, 1993 онд 448526 төгрөг, 1994 онд 202175 төгрөг, 1995 онд 500000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна” гэж бичигдсэн архивын лавлагаа,  

2.*******гийн нэр дээр 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,   

3.Гэрч *******ийн “******* нь 1981 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатараын зам нэгдлийн Жанжин бригадад тэмээчнээр ажилд орж ажиллаж байсан. Улмаар 1990 онд хувьчлал болж Сүхбаатарын зам нэгдэл нь компани болсон. Тус компанид 1998 оныг хүртэл тасралтгүй тэмээчнээр ажиллаж байгаад 1998 оныг дуусгаад ардын аж ахуйтан болж хувиараа мал маллах болсон. ******* нь өнөөдрийг хүртэл малаа маллаж аж төрж байгаа. Дээрх онуудад ******* нь тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг

4.Гэрч *******гийн “.Цэвээнсүрэн нь 1983 оны 08 дугаар сард Өмнөговь айгмийн Хүрмэн сумын Ерөнхий боловчролын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин бригадад тэмээчнээр ажилд орж ажиллаж байсан. Улмаар 1998 оныг дуустал ажиллаад Компани тарсан юм. Энэ үед зарим хүмүүс нь малчнаараа ажиллаад зарим нь өөр ажил эрхлэх болсон. ******* нь 1998 оныг дуусгаад хувиараа мал маллаж өнөөдрийг хүртэл малаа маллан аж төрж байгаа. Дээрх хугацаанд ******* нь тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

5.Нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн *******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлыг тамга дарж баталгаажуулаагүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  Сүхбаатарын зам ХХК-нд тэмээчнээр ажиллаж байсан болох нь:

 

-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин баригадад 1990 онд малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1990 оны 1-12 дугаар саруудад 134-1032 төгрөг, хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэл, Сүхбаатарын зам ХХК нь ажилчдын цалингийн сангаасаа 1991 онд 186314 төгрөг, 1992 онд 516221 төгрөг, 1993 онд 448526 төгрөг, 1994 онд 202175 төгрөг, 1995 онд 500000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна” гэж бичигдсэн архивын лавлагаа, 

-*******гийн нэр дээр 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  

-Гэрч *******ийн “******* нь 1981 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатараын зам нэгдлийн Жанжин бригадад тэмээчнээр ажилд орж ажиллаж байсан. Улмаар 1990 онд хувьчлал болж Сүхбаатарын зам нэгдэл нь компани болсон. Тус компанид 1998 оныг хүртэл тасралтгүй тэмээчнээр ажиллаж байгаад 1998 оныг дуусгаад ардын аж ахуйтан болж хувиараа мал маллах болсон. ******* нь өнөөдрийг хүртэл малаа маллаж аж төрж байгаа. Дээрх онуудад ******* нь тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг

-Гэрч *******гийн “.Цэвээнсүрэн нь 1983 оны 08 дугаар сард Өмнөговь айгмийн Хүрмэн сумын Ерөнхий боловчролын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Жанжин бригадад тэмээчнээр ажилд орж ажиллаж байсан. Улмаар 1998 оныг дуустал ажиллаад Компани тарсан юм. Энэ үед зарим хүмүүс нь малчнаараа ажиллаад зарим нь өөр ажил эрхлэх болсон. ******* нь 1998 оныг дуусгаад хувиараа мал маллаж өнөөдрийг хүртэл малаа маллан аж төрж байгаа. Дээрх хугацаанд ******* нь тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд *******г 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  Сүхбаатараын зам ХХК-нд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний мэдүүлгээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Архивын лавлагаанд нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан компани нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, гэрч *******, ******* нар түүнийг 1995 онд ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шүүх түүнийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэж тогтоосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай архивын лавлагаа, Дашцогийн Цэвээнсүрэнгийн нэр дээр 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******г 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  Сүхбаатараын зам ХХК-нд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ