Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 352

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 8-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг, *******,******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах  М.Сугирсүрэн нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэвээнхорол овогтой Нансалмаа нөхөр Цэдэвсүрэн овогтой Батсайхан бид “*******ууд” ХХК-нд  2009 оны 08 дугаар сард туслах ажилтнаар гэр бүлээрээ орж ажилласан. Ажиллах үед “*******ууд ХХК-ийн захирал ажилтай Д.Төрбаяр түүний гэр бүлийн хүн нар нь бидний өмчлөлийн газрыг бидэнд өгчих, оронд нь бид нар өөр газар та нарт авч өгье гэж анх санал тавьсан. Би хүлээн зөвшөөрөөгүй түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ба манай нөхөр Батсайханыг Д.Төрбаяр, нар нь шахаж шаардсаар байгаад бидний газрыг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нотариатын газар очиж 6 хүний өмчлөлийн газрыг бэлэглэлийн гэрээ байгуулж Д.Төрбаяр нэр дээрээ шилжүүлэн авсан. Газрыг шилжүүлэн авахдаа бид удахгүй зургаан хүний өмчлөлийн газар авч өгнө гэж болзол тавьж авсан. Гэтэл Д.Төрбаяр нь бидэнд газар авч өгөхгүй, тавьсан болзолоо биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ талаар асууж сураглах гэтэл бидний утсыг авахгүй байгаа тул би Даланзадгад сум 8-р баг шатын 8-1 тоот хаягт байрлах Батсайхан овогтой Мөнгөнболорын 1500 мкв газар, шатын 8-2 тоотод байрлах 1500 мкв Б. Мөнгөн-Эрдэнийн газар, шатын 8-3 тоотод байрлах 1500 мкв Н.Мандахнарын газар, шатын 8-4 тоотод байрлах Н.Бадамгаравын газар, шатын 8-5 тоотод байрлах 1500 мкв Ц.Батсайханы газар,  шатын 8-6 тоотод байрлах 1500 мкв миний газар, нийт 9000 мкв газрыг шилжүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр харилцагч Төрбаяртай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон өгнө үү. Одоо бид нар газраа буцааж авах хүсэлтэй байгаа юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Хэрэгтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрээтэй холбогдуулж хариуцагч талтай дахин гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: , Ц.Батсайхан нартай газрын солилцоо хийсэн нь үнэн. Албан ёсоор хэлэлцэж сольсон учраас газар дээр 200000000 төгрөгийн барилгын ажил хийсэн байгаа. Бид оронд нь өгөх газраа хаана гэдгийг тохирч амжаагүй байтал Ц.Батсайхан нь төлөөлөгч миний төрсөн дүүгийн амь насыг хохироож эрүүгийн хэргийн сэжигтэн болсон. Харин энэ талаар өөрсдөө нэг ч удаа уулзаагүй юм. Нансалмаагийн ярьснаар утсаар яриад шилждэг эд хөрөнгийн харилцаа биш. Дараа дараалан биднийг шүүхдэж шахалт үзүүлж байгаа байдал юм. Гэсэн ч бид хэлцэл ёсоор орных нь газрыг өгнө. Бэлэг буцаах эрх зүйн үндэс бидний зүгээс огтхон ч гаргаагүй болно. Мөн буцаах боломжгүйгээр төсөл гаргагдсан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Бид анх тохиролцсон ёсоор гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй. Анх хэлцэл ёсоороо газрыг нь өгнө гэв. 

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүнийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Хэрэгтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгч нь д нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхийг эдлэж, үүргийг хүлээж оролцуулах итгэмжлэлийг нэг жилийн хугацаагаар олгосон байх тул шүүх нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх  бүрэн эрхтэй гэж үзэж хуульд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдэлжээ. Иймд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

  1. гийн нэхэмжлэлтэй Д.Төрбаярт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ