Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 4786

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71-64 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дугаар хороо, Горькийн 1-7 тоотод оршин суух, Халзан Наваан овогт Нямсүрэнгийн Галбаатар /РД:ПЮ82123011/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дугаар хороо, Горькийн 1-7 тоотод оршин суух,  Бум овогт Володягийн Орхон /РД:МЮ83122102/ нарт холбогодох,

17,740,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.                            

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Тэгш Уран Санаа” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Галбаатар, В.Орхон нар нь “Тэгш Уран Санаа” Хадгаламж Зээлийн Хоршооноос 2014 оны 10 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид зээл ба барьцааны гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, зээлийн барьцааны гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн болно. Манай ХЗХ нь зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 3 сарын 20-нд зээлдэгчийн барьцаа хөрөнгөний хаяг болох Баянгол дүүргийн 9 дугаар хороо Горькийн 1 дүгээр гудамжны 7 тоот хаягаар очиж өгсөн болно. Манай ХЗХ-ны зүгээс зээлдэгч талд удаа дараа хаягаар очиж мөн утсаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэлт гаргаж, манай ХЗХ-ны зээлийн багцын чанарыг муутгаж, манай зээлийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна. Манай Хадгаламж Зээлийн Хоршоо нь Н.Галбаатар, В.Орхон нараас зээлийн гэрээний үндсэн зээл болох 10,000,000 төгрөг, зээлийн хүү болох 6,450,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,290,000 төгрөг, нийт 17,740,000 төгрөг, нотариатын зардал болох 8,000 төгрөг, бүгд 17,748,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү 17,748,000 төгрөгийг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дугаар хороо Горькийн 1 дүгээр гудамжны 7 тоот хаягт байршилтай 58,75 м.кв талбайтай хувийн сууц. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дугаар хороо Горькийн 1 дүгээр гудамжны 7 тоот 355.15 мкв талбайтай, нэгж талбарын 18638311922458 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр ханган өгч, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.    

             Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжилсэн 17,748,000 төгрөгийг хариуцагч Н.Галбаатар, В.Орхон нар 2016 оны 9 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар энэ хугацаанд тус мөнгийг төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон эвлэрчээ.         

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны нь хариуцагч Н.Галбаатар, В.Орхон нар холбогдуулан 17,748,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжилсэн 17,748,000 төгрөгийг хариуцагч Н.Галбаатар, В.Орхон нар 2016 оны 9 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар,  энэ хугацаанд тус мөнгийг төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон        

                                                                                                                   ТОГТООХ нь:                                    

1.Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжилсэн 17,740,000 төгрөгийг хариуцагч Н.Галбаатар, В.Орхон нар 2016 оны 9 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, энэ хугацаанд тус мөнгийг төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Галбаатар, В.Орхон нараас улсын тэмдэгтийн хураамжид 123,345  төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 123,345 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА