Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4346

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж 74 байр 24 тоотод оршин суух, Шарайд Ганбил овогт Долгорын Дэлгэрмаа /РД:ЖЯ79112601/-д  холбогдох

454,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дэлгэрмаа  нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 970,000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy S 2 гар утас 1 ширхэгийг зээлээр авч урьдчилгаа 70,000 төгрөг төлж үлдэгдэл мөнгийг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохирсон Д.Дэлгэрмаа нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 450,000 төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Д.Дэлгэрмаагаас гар утасны үнэ 450,000 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 454,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.           

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбарт:

Хариуцагч Д.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлага болох 454,500 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

  “Скайтел” ХХК нь 454,500 төгрөг Д.Дэлгэрмаагаас гаргуулахаар нэхэмжилжээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дэлгэрмаа  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 454,500 төгрөгийг төлж барагдуулсан байна.

     Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Дэлгэрмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 454,500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,285 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,142 төгрөг, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 7,142 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

                                   

 

                                        ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА