Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 4950

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байр, 7 тоотод  байрлах, “Тэрх чулуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баягол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, “Эрин интернешнл” ХХК-д холбогдох,

 

 34,235,105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцээд.

 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэрх Чулуу” ХХК нь 2014 оны 4 сарын 15-ны өдрийн 15 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “Эрин Интернэйшнл” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр 2014 оны 4 сарын 18-ны өдрөөс 2014 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Эрин хорооллын В2 блокын 7-12 давхарын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын хөлс нийт 216,921,600 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 30,923,105 төгрөгийг төлөлгүй одоог хүргэлээ. Мөн “Эрин Интернэйшнл” ХХК-тай 2014 оны 9 сарын 17-н өдрийн 142 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Эрин хорооллын А7 блокын зоорийн давхарын ажлыг 2014 оны 9 сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Уг ажлын нийт хөлс 66.240.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд түүний үлдэгдэлд 3,312,000 төгрөгийг мөн одоог хүртэл төлөхгүй байгаа юм. Иймд “Эрин интернэйшнл” ХХК-иас нийт 34,235,105 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.    

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК   34,235,105 төгрөг нэхэмжилснээс 18,754,289 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 15,480,816 төгрөгийг хариуцагч “Эрин интернешнл” ХХК эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК нь хариуцагч “Эрин интернешнл” ХХК-д холбогдуулан 34,235,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК   34,235,105 төгрөг нэхэмжилснээс 18,754,289 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 15,480,816 төгрөгийг хариуцагч “Эрин интернешнл” ХХК эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК   34,235,105 төгрөг нэхэмжилснээс 18,754,289 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 15,480,816 төгрөгийг хариуцагч “Эрин интернешнл” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрин интернешнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 117,677 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 117,677 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тэрх чулуу” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

  

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА