Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4704

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 2-24/б тоотод оршин суух, Балжинсүрэнгийн Александр /РД:ЧИ44041233/-т  холбогдох

210,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Александр нь 2015 оны 01 дүгээр  сарын 21-ний өдөр манай компанитай 1188953 тоот төхөөрөмж зээлээр, худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Б.Александр нь 1188953 тоот гэрээний үүргээ зөрчиж, үндсэн төлбөр болох 140,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно. Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөгийг Б.Александраас гаргуулж өгнө үү гэжээ.            

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Б.Александр нэхэмжлэлийн шаардлагаас 160,000 төгрөг төлж барагдуулсан байх тул алданги 50,000 төгрөг нэхэмжлэхээс  татгалзаж байна гэжээ.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

“Жи-Мобайл” ХХК 210,000 төгрөг Б.Александраас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь 210,000 төгрөг нэхэмжилсэнээс алданги 50,000 төгрөг нэхэмжлэхээс  татгалзаж, үлдэх 160,000 төгрөгийг хариуцагч Б.Александр хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан  байна.

           Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Александрт холбогдох 210,000 төгрөг нэхэмжилсэнээс алданги 50,000 төгрөг нэхэмжлэхээс  татгалзаж, үлдэх 160,000 төгрөгийг хариуцагч Б.Александр төлж нэхэмжлэлийг шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,475 төгрөг, хариуцагч Б.Александраас 3,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

 

                                   

 

                             ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА