Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 4903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж 47-2 тоотод оршин суух, Адиа овогт Чойжилын Жаргалсайхан /РД:УХ77012571/

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж 47-2 тоотод оршин суух,Боржигин овогт Цэндсүрэнгийн Баярсайхан /РД:УС76033040/ нарын нэхэмжлэлтэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан, гуравдагч Ц.Хишигт, Ж.Өнөмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 онд Солонгос улсад ажиллахаар явахдаа өөрийн хүү Ж.Өнөмөнхийг эхнэр Ц.Баярсайханы төрсөн эгч Ц.Хишигтэд үрчлүүлсэн ба 2005 онд ирж эцэг тогтоолгож Ч.Жаргалсайханы нэр дээр авч овоглох болсон. Тухайн үед шүүхээр үрчлэлтийг хүчингүй болгох шийдвэр гаргуулаагүй. Уг хугацаанд үрчлэлтийг хүчингүй болгоогүй гэдгийг мэдээгүй явсан ба 2015 он хүү Ж.Өнөмөнхийн иргэний үнэмлэхийг авахаар очихдоо мэдсэн. Иймд бидний хүсэлтийг харгалзан үзэж хүү Ч.Жаргалсайханы  Өмөмөнхийг Ц.Хишигтэд үрчилсэн  үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Хишигт болон Ж.Өнөмөнх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан нарын дундаас 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Өнөмөнх төрсөн байх ба түүний эцэг, эх нь тухайн үед   гэрлэлтийн байдлаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул хүү Өнөмөнхийг эх Ц.Баярсайханаар овоглож байгаад 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргагч Ц.Баярсайханы төрсөн эгч Ц.Хишигтэд үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/010307 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 101/010306 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар  тогтоогдож байна.

Хүү Өнөмөнхийн эцэг Ч.Жаргалсайханы хүсэлтээр  2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүнийг хүү Өнөмөнхийн эцэг мөн болохыг тогтоож, эцэг тогтоолтын 152 дугаарт бүртгэгдсэнээр хүү Өнөмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 настайдаа  иргэний үнэмлэх авахдаа Жаргалсайханаар овоглосон болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/010308 дугаартай эцэг тогтоосон тухай лавлагаа, хүү Ж.Өнөмөнхийг иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 Хүү Ж.Өнөмөнх нь одоо 17 настай бөгөөд эцэг, эх болох Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан нартай 2005 оноос хойш амьдарч байгаа, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг дэмжсэн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан, Ц.Баярсайхан нарын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь хүү Ж.Өнөмөнхийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн, 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн үрчлэлтийн 25 дугаарт бүртгэгдсэн хүү Өнөмөнхийг Ц.Хишигтэд үрчилснийг хүчингүйд тооцож, хүү Ж.Өнөмөнхийг эцэг Ч.Жаргалсайхан, эх Ц.Баярсайхан нарын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Өнөмөнхийг 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Цэндсүрэнгийн Хишигтэд  үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Өнөмөнхийг асран хүмүүжүүлэх эрхийг эцэг Ч.Жаргалсайхан, эх Ц.Баярсайхан нарт шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА