Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 4863

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций  сум, Өгөөмөр баг, Цэций хороолол, 1 байрны 17 тоотод оршин суух, Дархчуул овогт Дугараагийн Баттөр /РД.ФБ76062616/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 44/Б-50 тоотод оршин суух, Это овогт Кёожо-ийн Пүрэвсүрэн /РД:ТА91052319/-д холбогдох,

 

 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баттөр миний бие 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр К.Пүрэвсүрэнд 1,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүгүй зээлдүүлсэн болно. Мөнгө зээлдүүлсэн шалтгаан нь Японы виз гаргуулах байсан юм. Гэтэл К.Пүрэвсүрэн заасан хугацаандаа виз гаргаж өгсөн юмгүй хойшлогдож явсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Гэтэл өдийг хүртэл худал яриад эсвэл өөрөө Япон яваад ирэхгүй байсаар саяхан хэд хоногийн өмнө ирсэн боловч мөн л худал хэлж зугтаад утсаа ч авахгүй байгаа учир иргэн К.Пүрэвсүрэнгээс 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч К.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баттөрийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баттөр нь хариуцагч К.Пүрэвсүрэнгээс 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Баттөрийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хариуцагч К.Пүрэвсүрэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  28,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 14,275 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.Баттөрийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хариуцагч К.Пүрэвсүрэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч К.Пүрэвсүрэнгээс 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баттөрд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

    

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА