Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 4834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 28-3-7 тоотод оршин суух, Боржигин овогт Цэнд-Аюушийн Эрдэнэсайхан /РД:ГЮ74092400/-ны нэхэмжлэлтэй,

П.Батхишигтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Эрдэнэсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Эрдэнэсайхан миний бие П.Батхишигтэй 2004 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Бат-Эрдэнэ, 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Буянхишиг нарыг төрсөн. Нөхөр П.Батхишиг нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батуулаагүй байсан. Иймд хүү Б.Бат-Эрдэнэ, охин Б.Буянхишиг нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул П.Батхишигтэй хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээд

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэсайхан нь П.Батхишигтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

Ц.Эрдэнэсайханы гаргасан хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь П.Батхишигтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор насанд хүрээгүй,  2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Батхишигийн Бат-Эрдэнэ, 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Батхишигийн Буянхишиг нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Ц.Эрдэнэсайхан нь П.Батхишигтэй 2004 оноос 2016 оны  7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хамтран амьдарч байгаад 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0000187663 дугаартай нас барсны гэрчилгээ, хүү Б.Бат-Эрдэнийн Г-198 дугаартай, охин Б.Буянхишигийн Г-3220 дугаартай төрсний гэрчилгээ, П.Батхишигийн эгч П.Сувдаа, дүү П.Батдулам нарын гэрчийн мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх тул П.Батхишигтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн Ц.Эрдэнэсайханы хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Цэнд-Аюушийн Эрдэнэсайхан /РД:ГЮ74092400/, Чонос овогт Пүрэвжавын Батхишиг /РД:ХС71103112/ нарыг 2004 оноос 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА