Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1119

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг Тарагт сум, ******* оршин суух  ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

       

        Хариуцагч: Өмнөговь аймаг Баяндалай сум 2 дугаар баг *******т оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар:*******/

 

        6.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн нь надаас 42 тооны эр хонь нэг бүрийг 150.000 төгрөгөөр бодон 6.300.000 төгрөгийг маргааш дансаар шилжүүлнэ гэж хэлээд бичгийн цаасан дээр гэрээ бичиг үйлдэн авч яваад одоо хүртэл өгөхгүй байх тул аас 6.300.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь т холбогдуулан 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй болох нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Идэрхангайгийн “Тогтох овогтой Хүүбаатар нь Баяндалай

 

 

 

 

 

D:\Л.Угтахбаяр шүүгч\захирамж\хэрэгсэхгүй болгох\*******, .docx

сумын *******ийн харъяат иргэн мөн боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болно” тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч *******ын т холбогдуулан 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт “хариуцагчийн хаяг тодорхойгүй” заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 115.750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй т холбогдох 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115.750 /нэг зуун арван таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжинд зохигч гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР