Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: /

        Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь тай 2013 оны 10-р сараас эхлэн танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж байнгын холбоотой байсан. Эхэндээ би Энхсайханыг гэр бүлтэй цаанаа амьдралтай хүн гэдгийг мэдээгүй. Дараа нь түүнийг гэр бүлтэй болохыг мэдсэн тул түүний гэр бүлийн амьдралыг үймүүлэхгүйн тулд нэгэнт үүссэн дотно харилцаагаа таслах шийдвэр гаргасан. Гэвч би жирэмсэн болсон байсан бөгөөд 2015 оны 08 сарын 22-ны өдөр хүү төрсөн. Энхсайхан нь намайг жирэмсэн болсныг мэдээд хүүхдээ яаж авхуулахав дээ харж хандаж явна гэсэн боловч хүүхэдтэй маань төдийлөн уулзаж харж ханддаггүй. Тиймээс би хүүхдээ өөрийн асрамжинд авч Энхсайханаас хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч хүү д тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмждэгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Уг нь бид эвлэрэх хугацаа авсан үедээ ярилцаад хүүгээ эцэгээр нь овоглоё гээд тохиролцох гэсэн боловч өөрөө зөвшөөрөхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэгээ тогтоолгоё гэж бодож байна гэв.

        Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ын гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэг тогтоолгох шинжилгээ өгөх хүсэлт гаргаж байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулж 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А. нэртэй нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

 

, нар нь 2013 онд танилцаж дотносон гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А.г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээнд эцэг “ ******* овогт *******” гэж бичигдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү А.г сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хүү А.г хүссэн үед нь уулзаж байхыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү А. нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ы төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч нь хүү А.д сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985.800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож  28.209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

Хариуцагч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.3, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: /-аас 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү А.г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.УГТАХБАЯР