Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 383

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг ******* оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/,

 

        Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овгийн ******* миний бие 1961 оны 08 дугаар сарын 15-нд эцэг *******гийн 4-р охин болон төрсөн бөгөөд одоо 55 настай. Миний бие 1981 оноос 1990 оныг дуустал Гурвантэс сумын Соёл нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Ингээд миний бие тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрийг анх нээхдээ нэрийг маань буруу *******гийн ******* гэж буруу бичсэн зэрэг алдаанаас болж тэтгэвэртээ гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1981 оны 05 дугаар сарын 01-нд олгосон хөх саарал өнгөтэй хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, түүний дотор бичээстээ 1989-1990 оны хөдөлмөрийн хөлсний баримт 2-т эзэмшигчээр ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* мөн болохыг тодорхой сайн мэдэх тэр үед хамт ажиллаж байсан Гурвантэс сумын Соёл нэгдлийн эдийн засагч *******, мөн сумын худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогч байсан ******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

        *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 290 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 477 дугаартай архивын лавлагаа үүнд: *******гийн ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Бясах бригадад малчнаар ажиллаж байхдаа 1990 оны 03 дугаар сард 19 төгрөг, 04 дүгээр сард 19 төгрөг, 05 дугаар сард 37 төгрөг, 06 дугаар сард 30 төгрөг, 07-08 дугаар саруудад 60 төгрөг, 09-10 дугаар саруудад 255 төгрөг, 11-12 дугаар саруудад 132 төгрөгийн цалин авч байсан байна. Жич: 1989 оны цалингийн баримт бүрдэл дутуу нэр гараагүй болно гэсэн тодохойлолт, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчээр *******, ******* нарыг асуулгах тухай хүсэлт, гэрч нарын тодорхойлолт, багийн засаг дарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг, *******ийн 111/000602 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болно.

 

        Нэхэмжлэгч *******т 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэр “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн нэр “Ургамалцэцэг” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд ******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******гийн *******т олгосон гэх хөдөлмөрийн дэвтэр, *******ийн төрсний бүртгэлийн лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******гийн ******* гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******ийн ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, *******  нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч *******, ******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь нэхэмжлэгчийн нэрийг “Ургамалцэцэг” болох талаар мэдүүлдэг, Ургамалцэцэг нь нэгдэлд ажиллаж байхдаа Ургамалцэцэг нэртэй байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

       Иймээс *******гийн *******ийн 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                            

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.УГТАХБАЯР