Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 545

 

2016 оны 06 сарын 02 өдөр

      Дугаар 151/ШШ2016/00545

   Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 1 дүгээр баг, Баян-Уулд оршин суух, 54 настай, эмэгтэй, Номхон овогт Цэрэнжамцын Наранчимэг /РД:НФ62061202/-ийн,

          Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Наранчимэг нь Төв аймгийн Эрдэнэмант сумын Саруул нэгдлийн Энхтуул бригадад 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх малчнаар орсон тушаал олдохгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр анх биеэ дааж хөдөлмөрийн хөлс авч эхэлснээс нь хойш бичилттэй боловч ажилд орсон тушаал нь олдохгүй байгаа. 1981 оноос 1983 он хүртэл эцэг, эхийхээ гар дээр хөдөлмөрийн хөлс нь өрхийн тэргүүлэгчийн суурийн ахлагчаар бичигдэж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 1984 оны цалин олгож байсан тухай архивын хуулбар ирсэн. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн бүрэн бичилттэй дэвтэр болон бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж 20 жилийн хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Номхон овогт Цэрэнжамцийн Наранчимэг нь тэтгэвэр тогтоолгох гэхэд тухайн үеийн нэгдэлд малчин болсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр архиваас олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Ц.Наранчимэг нь Төв аймгийн Эрдэнэмант сумын Саруул нэгдлийн Энхтуул бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

       1. Ц.Наранчимэгийн 1984 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/,

      2. Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай лавлагаа /хх-5/,

        3. Төв аймаг, Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай Малчин томилох тухай тушаал /хх 6-7/,

       4. Гэрч Ц.Улам-Оргихын Намайг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1984 онд нэгдлийн даргаар очиход Баян-Уулд малчнаар ажиллаж байсан нь үнэн тодорхойлолт /хх-9/, мэдүүлэг /хх-14/,

       5. Гэрч Л.Галцогын Бид хоёр 1981 онд гэр бүл болж, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн малыг маллаж тусдаа гарсан. 1990 он гараад нэгдэл, мал хувьчлагдах хүртэл мал малласан гэх мэдүүлэг /хх-16/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх17-18/,

         6. Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн 9 дэх удаагийн ээлжит 6-р хурлын гишүүдийн 1985 оны 9 дүгээр сарын 2-ны ирцийн бүртгэлийн товчоо /хх-20-21/.

        Нэхэмжлэгч Ц.Наранчимэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул амьдрал нэгдлийн Баянуул бригадад 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажилласан нь тогтоогдож байх тул 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлснийг тооцож, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар 1985 оны 9 дүгээр сарын 31-нээс төрөхийн өмнөх ба дараах амралттай байсан нь тогтоогдож байх тул 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Наранимэг нь Төв аймгийн Эрдэнэмант сумын Саруул нэгдлийн Энхтуул бригадад 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласныг тогтоож, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номхон овогт Цэрэнжамцийн Наранчимэгийг Төв аймгийн Эрдэнэмант сумын Саруул амьдрал нэгдлийн Энхтуул бригадад 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчЦ.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУУЛ