Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор  сумын *******т оршин суух,  ******* овогт ******* /регистрийн дугаар:*******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Өгөөмөр бригадад 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр илгээлтээр томилогдон малчин болсон үүнээс хойш тасралтгүй мал маллаж байна. Улсад 19 жил ажилласан. Улсад ажилласан жилийн 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгээгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутаж, тооцогдохгүй байх нөхцөл үүссэн тул хохироход хүрээд байна. Иймд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг нутгийн мэдэх хүмүүсийн тодорхойлтыг үндэслэн ажилласан жилийг тооцож тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1983 оноос 1986 он хүртэл мал маллаж байсан болохыг мэдэх *******, ******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь хөдөө орон нутагт мал маллаж байгаа. Ойр ойрхон олон удаа ирж чадахгүй. Өмнөговь аймгаас 60-аад км-ын зайд байдаг. Иймд миний шүүх хурлыг хурдан шуурхай, эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч *******гийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт Зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан болох нь:

Нэхэмжлэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 0219429/46 дугаартай гэрчилгээнд “ 1967 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ******* овогт *******дэлгэрийг ******* овогт ******* гэж өөрчилснийг 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 46 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов”, 0000595004/20 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг Ханхонгор сумын *******ийн засаг даргын тодорхойлолт, Гэрч Тогтмолын Сүхбаатарын нэр дээр Өмнөговь аймаг Ханхонгор сумын Өлзийт нэгдэлээс 1981 оны 04 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Хоролын Аюушийн нэр дээр 1981 оны 04 сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 440 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт Зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1983-1991 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлс: 1983 оны 5-р сард 150 төгрөг, 1984 оны 1,2-р сард 60хо /226 төгрөг, 3-р сард 116 төгрөг, 4-р сард 70 төгрөг, 5-р сард 105 төгрөг, 6-р сард 1000 төгрөг, 7-р сард 350 төгрөг, 8-р сард 95 төгрөг, 1985 оны 1,2-р сард  59 хо/300 төгрөг, 3-р сард 100 төгрөг, 4-р сард 150 төгрөг, 5-р сард 350 төгрөг, 6-р сард 70 төгрөг, 7-р сард 227 төгрөг, 9-р сард 70 төгрөг, 10-р сард 70 төгрөг, 11,12-р сард 60хо/1238 төгрөг, 1986 оны 1,2-р сард 60хо/250 төгрөг, 3-р сард 100 төгрөг, 4-р сард 105 төгрөг, 5-р сард 350 төгрөг, 6-р сард 210 төгрөг, 7- р сард 35 төгрөг,8-р сард 70 төгрөг, 10-р сард 70 төгрөг, 11,12-р сард 60хо/480 төгрөг 1987 оны 1-р сард 100 төгрөг, 2-р сард 84 төгрөг, 3-р сард 100 төгрөг, 4-р сард 100 төгрөг, 5-р сард 131 төгрөг, 6-р сард 210 төгрөг, 7-р сард 100 төгрөг, 8-р сард 200 төгрөг, 9-р сард 349 төгрөг, 11-р сард 100 төгрөг, 1988 оны 1,2-р сард 40 төгрөг, 3-р сард 59 төгрөг, 4-р сард 71 төгргөг, 6-р сард 101 төгрөг, 7-р сард 261 төгрөг, 8-р сард 100 төгрөг, 9-р сард 530 төгрөг, 10-р сард 121 төгрөг, 11-р сард 120 төгрөг, 12-р сард 333 төгрөг, 1989 оны 1,2-р сард 60хо/331 төгрөг, 3-р сард 150 төгрөг, 4-р сард 138, 5-р сард 153 төгрөг 6-р сард 334 төгрөг, 7-р сард 422 төгрөг, 8-р сард 186 төгрөг, 9-р сард 180 төгрөг, 10-р сард 772 төгрөг, 11,12-р сард 60хо/688 төгрөг, 1990 оны 1-р сард 168 төгрөг, 2-р сард 168 төгрөг, 3-р сард 170 төгрөг,  4-р сард 165 төгрөг, 5-р сард 150 төгрөг, 6-р сард 150 төгрөг, 8-р сард 150 төгрөг, 9-р сард 150 төгрөг, 10-р сард 100 төгрөг, 1991 оны 4-р сард 194 төгрөг, 5-р сард 100 төгрөг, 6-р сард 300 төгрөг, 8-р сард 7859 төгрөг, жич: 1983-1986 онуудад Х.Сүрэнгийн ам бүлд *******дэлгэр нэрээр, 1987-1991 онуудад нөхөр С.Бямбацогтын ам бүлд *******дэлгэр нэрээр  тус тус цалин нь гарсан байна”  гэсэн лавлагаа,  1983 оны 06 сарын 16 өдөр Өмнөговь аймаг Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 17 тоот тушаал, Цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч *******, *******  нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, *******  нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг сум нэгдэлд ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 440 дугаартай лавлагаа,  0219429/46 дугаартай гэрчилгээ, 0000595004/20 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 1983 оны 06 сарын 16 өдөр Өмнөговь аймаг Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 17 тоот тушаал, Цалингийн тооцооны хүснэгтүүд зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд *******  нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт Зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, харин нэхэмжлэгчийн тус нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд мал маллаж малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Наранд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.2, 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1983 оны 06 дугаар  сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд улсад ажилласан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахьхэсэгтзааснааршийдвэрньтанилцуулансонсгосноорхуулийнхүчинтэйболохбөгөөдзохигчидэсзөвшөөрвөлшийдвэрийггарданавснаасхойш 14 хоногийндоторанхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдахшатнышүүхэдгомдолгаргахэрхтэйболохыгдурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УГТАХБАЯР