Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 547

 

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/00547

                         Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, Төрийн банк-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, Булаг, Мөнхжаргалант, 22 дугаар гудамж, 7 тоотод оршин суух Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Ганганмөрөн, /РД:НП75082977/,

 хариуцагч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, Булаг, Мөнхжаргалант 22 дугаар гудамж, 7 тоотод оршин суух Боржигон овогт Жигзай овогтой Бямбасүрэн /РД:НП77072360/ нарт хобогдох,

зээлийн төлбөрт 2.984.438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чүлтэмсүрэн овогтой Ганганмөрөн нь 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Төрийн банкны Мөнгөнморьт тооцооны төвөөс №14/137 тоот зээлийн гэрээ байгуулан 3.539.376 төгрөгийн зээлийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулан гэрээт цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байна. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны байдлаар зээлийн үндсэн төлбөр 2.984.438 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 62.701 төгрөг, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн нар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Төрийн банкнаас цалингийн зээл аваад 2016 оны 2 дугаар сар хүртэл зээлээ гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь сар бүр төлж байгаад хугацаа хэтрэлт гараад шүүхэд шилжсэн болно. Хугацаа хэтэрсэн 3, 4, 5, 6 сарын нийт 780.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Цаашид зээлийн үлдэгдэл болох 2.267.138 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр 195.000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 2-ныг хүртэл төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан болон хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Төрийн банк нь Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.984.438 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн нар нэхэмжлэлийн шаардлага 2.984.438 төгрөгийг, 3,4,5,6 дугаар саруудын төлбөр болох 780.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.701 төгрөгийн 50 хувь болох 31.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 31350 төгрөг, хариуцагч Ч.Ганганмөрөнгөөс 15675 төгрөг, Ж.Бямбасүрэнгээс 15675 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн банкинд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Төрийн банкны зээлийн гэрээний төлбөр 2.984.438 /хоёр сая есөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ганганмөрөн, Ж.Бямбасүрэн нар нь 3, 4, 5, 6 дугаар сарын төлбөр 780.000 /долоон зуун наян мянган/ төгрөгийг 2016 оны 6 сарын 30-ны дотор төлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.701 төгрөгийн 50 хувь болох 31.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 31350 төгрөг, хариуцагч Ч.Ганганмөрөнгөөс 15675 төгрөг, Ж.Бямбасүрэнгээс 15675 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ