Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4523

 

сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04523

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                                            Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед төвийн 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Техник Импорт ХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Эрчмийн улаач” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,586,488 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Х.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.                              

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар Пи Энд Эй ХХК нь Эрчмийн улаач ХХК-тай харилцан тохиролцож 110/35/10 кв-ын Даланзадгад дэд станцын Шинэ даланзадгад 35 кв-ын өргөтгөлийн реле хамгаалалт автоматжуулалтын хоёрдогч хэлхээний угсралт, монтаж, туршилт тохируулгын ажлыг нийт 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 03/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4,586,488 төгрөгийг одоо хүртэл гүйцэтгэгч талд төлж барагдуулаагүй байна. “Ар Пи Энд Эй” ХХК нь уг ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ИН/1648 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр “Номин Холдинг” ХХК-д бүрэн шилжүүлсэн билээ. Иймд “Эрчмийн улаач” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,586,488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжилсэн 4,586,488 төгрөгийг “Эрчмийн улаач” ХХК 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК нь хариуцагч “Эрчмийн улаач” ХХК-д холбогдуулан 4,586,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжилсэн 4,586,488 төгрөгийг хариуцагч “Эрчмийн улаач” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                               ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжилсэн 4,586,488 төгрөгийг хариуцагч “Эрчмийн улаач” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрчмийн улаач” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 44,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК-д олгосугай..

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

  

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА