Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4340

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөнө чөлөө, 163 өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Авто-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн, Их үүсэл ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК-д холбогдох,

 808,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Авто-Ойл” ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Авто-Ойл” ХХК нь 2015 оын 9 дүгээр сарын 04-ний өдөр ХЗ/2015/048 тоот тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээг хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК-тай байгуулсан. “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК нь уг гэрээний үүрэгт 2,120,600 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 160 хоногт алданги 1,017,760 төгрөг нийт 3,138,360 төгрөг төлөөгүй байна. Иймд “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК-иас 3,138,360 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Авто-Ойл” ХХК-ийн  нэхэмжилсэн 3,138,360 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Авто-Ойл” ХХК нь хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК-иас 3,138,360  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Авто-Ойл” ХХК-ийн нэхэмжилсэн 3,138,360 төгрөгийг хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК  төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  65,170 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 32,585 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Авто-Ойл” ХХК-ийн нэхэмжилсэн 3,138,360 төгрөгийг хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК  төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,170 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 32,585 төгрөг, хариуцагч “Нэйшнлдриллинг сервисиз” ХХК-иас 32,585 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Авто-Ойл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

  

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА