Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 776

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00776

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу, 3/9 Жи-Мобайл ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, Дуут хуримт 1-5 тоотод оршин суух,Өвгөн овогт Нямбайдаваагийн Намжилсүрэн /РД:НЛ93112029/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний төлбөр 90.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Намжилсүрэн нь манай байгууллагатай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 98474184 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй, ИP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 60.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60.000 төгрөг, алданги 20.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг Н.Намжилсүрэнгээсгаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Н.Намжилсүрэнгээс худалдан худалдан авах гэрээний төлбөр 90.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний нэхэмжилсэн 90.000 төгрөгийн 60.000 төгрөгийг хариуцагч Н.Намжилсүрэн нь төлсөн байх ба алданги болох 30.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь татгалзсан болох нь зохигчийн хүсэлт, тайлбараар тогтоогдож байна. /хх /

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550төгрөгөөс, 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Намжилсүрэнгээс 2275төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Жи-Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, Өвгөн овогт Нямбайдаваагийн Намжилсүрэндхолбогдох худалдах худалдан авах гэрээний төлбөр 90.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгөөс, 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь 5001196835 тоот дансанд урьдчилан төлсөн 2275төгрөгийг, хариуцагч Н.Намжилсүрэнгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ