Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Булган аймаг, Сайхан сум, 5 дугаар баг, Хүрэмт задгайд оршин суух, Шагдаржав овогт Энхтүвшингийн Ариунбат /РД:ИД86012510/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 14/Б-59 тоотод оршин суух, Шовлон овогт Бямбажавын Чулуунцэцэг /РД:ПЕ86122401/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргил, хариуцагч Б.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ариунбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 онд охин А.Сувдмаа  төрсөн. Бид 2011 оноос эхлэн тусдаа амьдарсан ба энэ хугацаанд охин А.Сувдмаа нь ээжийнхээ асрамжид байсан. Бидний салах болсон шалтгаан нь  гэр бүлийн маргаанаас болж удаан хугацаагаар тусдаа амьдарч, тус бүртээ өөр гэр бүлийн амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Э.Ариунбат миний бие охин А.Сувдмааг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлнө гэв.       

 Хариуцагч Б.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй ба охин А.Сувдмааг өөрийн асрамжид үлдээхийг хүсэж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Э.Ариунбат нь хариуцагч Б.Чулуунцэцэгт  холбогдуулан гэрлэлт цуцлуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Э.Ариунбат, Б.Чулуунцэцэг нар 2006 онд танилцаж, улмаар 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 19-нд охин А.Сувдмааг төрүүлсэн болох нь Г-1355 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 9 дэх тал/, Г-58 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 10 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд  “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгожээ.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 Охин А.Сувдмаа одоо 6 настай, эх Б.Чулуунцэцэгийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Сувдмааг  эх Б.Чулуунцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Э.Ариунбат нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул,  эцэг Э.Ариунбатаас  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  охин А.Сувдмааг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

             Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Шагдаржав овогт Энхтүвшингийн Ариунбат, Шовлон овогт Бямбажавын Чулуунцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  төрсөн охин А.Сувдмааг эх Б.Чулуунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.Сувдмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Ариунбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунбатад олгосугай. 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА