Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 807

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/00807

Төв аймаг

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Дашжанчив овогт Мягмаржавыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын Тарган багийн иргэн Дашжанчивын Мягмаржав нь оюуны хомсдолтой нь аймгийн эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын 002314 дугаар актаар тогтоогдсон тул түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь тус сумын иргэн Д.Мягмаржавыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзан, шүүхэд хүсэлт гаргажээ. /хх-8/

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Д.Мягмаржавыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаарзохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУУЛ