Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 11 өдөр

Дугаар 817

 

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/00817

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, сургуулийн байр, 12 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Боржигон овогт Хайдавын Даваа /РД:НЮ60010605/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Даваа, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Нисэх онгоцны буудалд кассын нярав, бичээчээр 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Төв аймгийн Зуунмод сумын Хүнсний бүтээгдэхүүн захын конторын дэлгүүрийн худалдагчаар 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Төв аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын бичиг хэргийн эрхлэгч, явуулын үйлчилгээний захиалга хүлээн авагчаар 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл бичээчээр, 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл захиалга хүлээн авагчаар ажиллаж байсан ба тэтгэврээ тогтоолгох хөдөлмөрийн дэвтрийн он сар засвартай байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан нийт 9 жил 10 сар 25 хоногийн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Даваа нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн он сар өдөр засвартай тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд Х.Даваа нь Төв аймгийн Зуунмод сумын Худалдаа бэлтгэлийн триестэд 1978 оны 8 дугаар сарын 8-наас 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл зөөгч, Төв аймгийн Зуунмод сумын 3-р яслид 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сав угаагч, Төв аймгийн Нисэх буудалд 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл кассын нярав, Төв аймаг Зуунмод сумын Хүнсний бүтээгдэхүүн захын конторт 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл худалдагч, Төв аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бичээч, явуулын үйлчилгээний захиалга хүлээн авагчаар тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.

Үүнд: 1.1979 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэсэн Хайдавын Даваагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-7/

2. Төв аймаг, Зуунмод хотын “Ахуй үйлчилгээний комбинат”-ын даргын 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 139 дугаартай, ажилд авах тухай тушаал /хх 8/,

3. Төв аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1987 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх 9/,

4. Төв аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/70 дугаартай ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх 10/,

5. 1988 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газраас олгосон баярын бичиг /хх 11/,

6. Гэрч Х.Наранцэцэгийн “Анх би 1981 онд Төв аймгийн нисэх онгоцны буудалд ахлах цолтой эмчээр ажилд орсон. Х.Даваа тухайн үед тус онгоцны буудалд кассын нярав, бичээчээр ажиллаад жил хүрэлгүй гарсан. Яагаад ажлаас гарсан талаар нь сайн мэдэхгүй байна. Би бол өөрөө тус газарт 1989 оны 7 сар хүртэл ажилласан” гэх мэдүүлэг /хх-25/,

 7. Гэрч З.Торгоошийн “Анх намайг 1977 онд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар яслийн эрхлэгчээр томилсон. Ажилд томилогдсоныхоо дараа тус ясилийг би шинээр бариулсан. Тэгээд дараа нь Х.Даваа тус яслид гал тогоонд сав угаагч болон асрагчаар ажилд авсан. Би тус яслид 1980 он хүртэл ажиллаад Улаанбаатар хотод сурахаар явсан ба Х.Даваа нь намайг ажлаас гарах хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-27/, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн болон ажил байдлын тодорхойлолт /26, 28/

8. Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 6/6 тоот цалингийн түүвэр /хх 29/ зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Давааг Төв аймгийн Зуунмод сумын Худалдаа бэлтгэлийн триестэд 1978 оны 8 дугаар сарын 8-наас 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл зөөгч, Төв аймгийн Зуунмод сумын 3-р яслид 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сав угаагч, Төв аймгийн Нисэх буудалд 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл кассын нярав, Төв аймаг Зуунмод сумын Хүнсний бүтээгдэхүүн захын конторт 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл худалдагч, Төв аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бичээч, явуулын үйлчилгээний захиалга хүлээн авагчаар тус тус ажилласныг тогтоох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Давааг Төв аймгийн Зуунмод сумын Худалдаа бэлтгэлийн триестэд 1978 оны 8 дугаар сарын 8-наас 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл зөөгч, Төв аймгийн Зуунмод сумын 3-р яслид 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сав угаагч, Төв аймгийн Нисэх буудалд 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл кассын нярав, Төв аймаг Зуунмод сумын Хүнсний бүтээгдэхүүн захын конторт 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл худалдагч, Төв аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бичээч, явуулын үйлчилгээний захиалга хүлээн авагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ