Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4679

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТөв, Баялаг Ундраа худалдааны төвд байрлах Хасбанкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 2 гудамж 13А тоотод оршин суух Чулуунхүүгийн Даваа /РД:МЗ81100569/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 2 гудамж 13А тоотод оршин суух Одсүрэнгийн Мөнхбаяр /РД:УД66110500/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,719,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Даваа нь Хасбанктай 2014 оны 06 сарын 17-ны өдөр 1510005742 дугаартай зээлийн гэрээ 1510005742-01 дугаартай барьцааны гэрээ, 1510005742-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Энэ гэрээнд О.Мөнхбаяр хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монос 2 гудамжны 13А тоотод байрлах Ү-2204014941 тоот улсын бүртгэлийн дугаартай, 50.41 м.кв хувийн сууц ,Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монос 2 гудамжны 13А тоотод байрлах Ү-2204000223 тоот улсын бүртгэлийн дугаартай, 453.77 м.кв өмчлөх эрхтэй газар, хөргөгч, хөлдөөгч Ч.Даваа, О.Мөнхбаяр нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1510005742 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, төлбөр төлөлгүй, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Ч.Даваа болон хамтран үүрэг гүйцэтгэгч О.Мөнхбаяр нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, худал яриад үүргээ биелүүлэхгүй байна, 1510005742 дугаар гэрээний үндсэн төлбөр 9,166,653 төгрөг, хүү 1,369,860 төгрөг, нэмэгдүүлэсэн хүү  166,712 төгрөг, нийт 10,703,225 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.Даваа, О.Мөнхбаяр нар нь 10,703,225 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Ч.Даваа, О.Мөнхбаяр нарт холбогдуулан 10,719,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Хасбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Даваа, О.Мөнхбаяр нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хасбанк нь 10,703,225 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Ч.Даваа, О.Мөнхбаяр нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,458 төгрөгөөс 93,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас 93,229 төгрөгийг, хариуцагч Ч.Даваа, О.Мөнхбаяр нараас 93,229 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР